Онгоцны үйлчлэгчид ажлын байран дээрээ хэзээ ч хийж болохгүй 12 зүйл

Хүүхэд байхдаа онгоцны үйлчлэгч болно гэж мөрөөддөггүй байсан охин байхгүй. Онгоцны үйлчлэгч нар үргэлж үзэсгэлэнтэй, гэрэл цацарсан харагдах бөгөөд биеэ төгс авч явдаг. Тэгвэл тэдний өө сэвгүй, төгс төгөлдөр байдлын цаана нуугдаж байдаг амьдралтай танилцах уу? Та бүхэндээ онгоцны үйлчлэгч нарын хийж болохгүй зүйлсийг сонирхуулж байна.

Бөгтийж болохгүй

Онгоцны үйлчлэгч нар олон цагийг зогсож өнгөрүүлдэг. Мэдээж нуруу нь өвдөж, хөл нь хөших ч гэлээ, тэд зорчигдын өмнө бөгтийж, биеэ хэт сул тавьж болохгүй.

Хурц үнэртэй сүрчиг түрхэж болохгүй

Онгоцны үйлчлэгч нар хүссэн сүрчигээ хэрэглэж болохгүй. Хурц үнэртэй сүрчиг нь зорчигчдын тав тухыг алдагдуулж мэдэх тул, ихэвчлэн сүрчиг түрхэхгүй эсвэл маш зөөлөн үнэртэйг сонгох хэрэгтэй болдог.

Зорчигчдын ачаа тээшийг өргөж өгч болохгүй

Онгоцны үйлчлэгч нар ачаагаа дааж ядах зорчигчдод тусалж, тээшний хаалгыг өргөж өгөх мэтээр дэм үзүүлэхээс, өөрөө өргөж өгч болохгүй. Энэ нь дүрмэнд харшлах бөгөөд ажилчид нуруугаа гэмтээх, хэт ядрах гэх мэт сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм.

Онгоцон дотор гүйж болохгүй

Онгоцны үйлчлэгч хэчнээн яарч сандарч байсан ч гүйж болохгүй гэх дүрэм бий. Энэ нь зорчигчдыг айлгаж, сэтгэл санааг тавгүйтүүлж болохоос гадна унаж бүдрэх эрсдэлтэй.

Хэтэрхий намхан эсвэл хэтэрхий өндөр байж болохгүй

Онгоцны үйлчлэгчдийг ажилд авахын тулд тэдний өндрийг зайлшгүй хэмжиж үзнэ. Үүнээс гадна гарын урт нь ч чухал. Зарим компаниуд онгоцны үйлчлэгчдийн өндрийг зааж өгсөн байх нь бий.

Хэт их гоёл чимэглэл зүүж болохгүй

Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд хэт их гоёл чимэглэл зүүж болохгүй. Зүүх ээмэг нь хэтэрхий том, урт байж болохгүй. Мөн хуруундаа нэгээс илүү бөгж зүүхийг хориглодог.

Бугуйн цаг зүүхээ мартаж болохгүй

Тэдний ажилд цаг чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс бугуйн цагнаас салж болохгүй гэх дүрмийг мөрддөг.

Шивээстэй байж болохгүй

Зарим компаниуд ил харагдах бус газраа шивээс хийлгэхийг зөвшөөрдөг бол, зарим газрууд хориглодог. Ямартай ч онгоцны үйлчлэгч гар, бугуй, хөл, нүүрэн дээрээ шивээстэй байж болохгүй.

Цайны мөнгө авч болохгүй

Хүмүүст сайн үйлчилсэн гээд цайны мөнгө авч болохгүй. Мөнгөний оронд талархал, инээмсэглэл авахыг илүүд үздэг.

Тод өнгийн маникюр хийлгэж болохгүй

Онгоцны үйлчлэгчдийн хумс маш чухал. Тэдний хумс үргэлж богино, цэвэрхэн байх ёстой төдийгүй хурц тод өнгийн будалт хийлгэхийг хориглодог байна.

Үсээ задгай тавьж болохгүй

Онгоцны үйлчлэгчид үсээ цэвэрхэн боосон байх ёстой. Мөн үсээ тод өнгөөр будаж болохгүй гэх зэрэг дүрмийг баримталдаг.

Банзал нь өвдөгнөөс дээш урттай байж болохгүй

Юбканы урт нь агаарын тээврийн компанийн хувьд том зүйл юм. Эмэгтэй онгоцны үйлчлэгчид өвдөгний түвшингээс богино банзал, даашинз өмсөхийг хориглодог.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!