Гэрийн нөхцөлд бөөснөөс салах хамгийн үр дүнтэй аргууд

Бөөснөөс болж зовж шаналсан хүмүүс олон байдаг. Үүнээс салахын тулд төрөл бүрийн химийн найрлага бүхий бүтээгдэхүүн хэрэглэж, хуйхаа гэмтээж, үсээ хэврэг болгосон түүхүүд ч бишгүй. Тэгвэл гэрийн нөхцөлд үүнээс салахад туслах аргуудыг хуваалцаж байна.

Оливын тос

Оливын тос нь бөөсийг устгах чадвартай. Энэхүү тос нь өтгөн учир бөөсний амьсгалах нүхийг хааж, улмаар хөнөөдөг байна. Та үсэндээ оливын тос түрхээд, гадуур нь шүршүүрийн малгай өмсөж хоноорой. Өглөө нь үсээ шампунь ашиглах угаах бөгөөд энэ цагаас та бөөснөөс болж шаналах хэрэггүй болно.

Майонез

Майонезоо үсэндээ тарааж түрхээд, гадуур нь шүршүүрийн малгай өмсөөд 3-4 цаг байлга. Дараа нь шампунь ашиглаж үсээ угаагаад, бөөсний самаар самнаарай. 7 хоног орчим энэ аргыг ашиглахад, бөөснөөс бүхэлдээ салж чадна.

Давс

1/4 аяга давс, 1/4 аяга цагаан цууг сайтар холино. Уусмалаа үс рүүгээ цацаж, чийглэнэ. Шүршүүрийн малгай өмсөөд 2 цаг орчим байлгаарай. Дараа нь үсээ угааж цэвэрлэнэ. Эерэг үр дүнд хүрэхийн тулд үүнийг 3 хоног тутам давтах хэрэгтэй.

Сармис

Сармис нь бөөсийг арилгахад тусалдаг бактерийн эсрэг ба үрэвслийн эсрэг бодисоор баялаг. 10-аас 12 ширхэг хумсыг жижиглэн нухаад, дээр нь хэдэн дусал лайм жимсний шүүс хийж зуурмаг болгоно. Үүнийгээ үсэндээ түрхээд, 30 минут байлгаад, үсээ угаагаарай. Долоо хоногийн турш өдөр бүр тус аргыг ашиглахыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!