Б.Цэцэг шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоог эрх нь дийлдэхгүй ааш аягтай, хүйтэн харц хөлдүү толгойтой шулам гэв

Б.Цэцэг шадар сайдын эхнэр Ч.Ичинхорлоог эрх нь дийлдэхгүй ааш аягтай, хүйтэн харц хөлдүү толгойтой шулам гэв

Шадар сайд С.Амарсайханы хадам аав ээж коронавирусын халдвар авсан болох нь тогтоогдсон тул түүний эхнэр нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо ХӨСҮТ-д нэг хоноод гарсан гэх мэдээлэл цахим орчинд өрнөж байгаа билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор цахим орчинд шүүмжлэл өрнөж байна. Тухайлбал олноо Дух хэмээн алдаршсан Б.Цэцэг ихэд эгдүүцэж, нэвтрүүлэгч бүсгүйг хүйтэн харц, хөлдүү толгойтой хэмээн шүүмжилжээ.

Тодруулбал: “Энхрий үрээ нас барахаасаа өмнө уйлан, дуулан гуйж байж уутны цаанаас тавхан минут уулзаж тэнгэрийн орондоо дэвшсэн бүсгүйн хажууд эрх нь дийлдэхгүй, элдвийн ааш аягтай, хүйтэн харц хөлдүү толгойтой Ичинхорлоо шулам шиг л харагдаж байна уучлаарай!

Хахир хатуу нийгэмд хавчуулагдан хохирох иргэд ээ ингэж доромжилж яаж чадаж байна вэ? Хатантан хадагтай минь? Хариулт авмаар байна” гэжээ.

Ямартай ч шадар сайд С.Амарсайхан гэнэт мэдээлэл хийж, эхнэр нь журмын дагуу хадам аав ээжийнхээ гэрт тусгаарлагдаж байгаа гэдгийг мэдээлж байна.

error: Мэдээлэл хамгаалагдсан !!