Хүмүүсийн 90 хувь нь мэддэггүй нууцлаг төдийгүй дуу алдам үзэсгэлэнтэй газрууд

Дэлхий нийтэд алдаршсан олон гайхалтай барилга, байгууламжууд байдаг. Мэдээж үүнд дэлхийн 7 гайхамшиг гэхчлэн хүний гараар бүтсэн хараа булааж, нүд баясгах олон зүйлс багтана. Тэгвэл төдийлэн хүмүүсийн мэддэггүй, гэсэн ч гайхалтай өнгө төрх бүхий байгууламжууд байх аж. Эдгээрийн дундаас онцгойлон 8 барилгыг танилцуулж байна.

Мали улсын Женне хотын том сүм

Женнегийн агуу сүм нь 100 гаруй жилийн настай бөгөөд энэ нь дэлхийн хамгийн том шавар тоосгон барилга юм. 1988 онд хуучин Женне хотын нэг хэсэг болгон ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан. Одоогийн байдлаар тус сүм нь жуулчдад хаалттай байгаа. 1996 онд Vogue сэтгүүл тус газарт зураг авалт хийж, гайхалтай дүр төрхийг нь олонд ил болгож байжээ.

Энэтхэгийн Чанд Баори

Энэтхэгийн Абханери хэмээх жижиг тосгонд байрладаг Чанд Баори бол дэлхийн хамгийн эртний, хамгийн гүн шатны нэг юм. Урвуу байрлалтай пирамидтай төстэй аварга байгууламж нь газраас 30 метрийн гүнд оршдог. 3500 нарийн шаттай бөгөөд тус шатнууд таныг үзэсгэлэнтэй ногоон нуур руу хөтөлнө.  Шатны хонгилыг IX-XI зууны хооронд эсвэл манай эринээс 600 жилийн өмнө барьсан хэмээн таамаг дэвшүүлж, үүнийгээ батлахаар судалсаар байгаа аж.

Румын улсын Парламентын ордон

Румыныг Социалист Бүгд Найрамдах Улс байхад Бухарестын хамгийн алдартай дурсгалт газруудын нэгийг барьсан. Энэхүү ордон нь дэлхийн хамгийн том, хамгийн үнэтэй захиргааны барилгад тооцогддог. Энэхүү барилга нь 12 давхар (газар доорх найман давхар нэмэгдсэн), 330,000 м2 талбай бүхий 3100 өрөөтэй.

Stari Most, Босни-Герцеговина

Мостар хотын Неретва гол дээгүүрх энэхүү явган хүний гүүр нь 1993 онд Боснийн Хорватын цэргүүдийн нурааж сүйтгэсэн эртний гүүрний орчин үеийн хуулбар юм. Энэхүү гүүр нь 2005 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтжээ. Хүмүүс, жуулчид тус гүүрэн дээрээс Неретва голын хүйтэн жавартай ус руу үсэрдэг гэдгээрээ алдартай.

Энэтхэгийн Кумбалгалх Форт

Кумбалгалх цайз нь өвөрмөц ханагаар хүрээлэгдсэн бөгөөд эрт дээр үеэс ‘Үхлийн хамгаалагч’ эсвэл ‘Меварийн нүд’ гэж нэрлэдэг байжээ. Хана нь 36 км үргэлжлэх бөгөөд зарим газраа 8 метр өндөр байдаг. Үүнийг барихын тулд XV-XVI хүртэл бүтэн зууныг зарцуулсан.

Шейх Лотфолла сүм, Иран улс

Сафавидын Ираны архитектурын уран барилгын бүтээл болох уг сүмийг 1602-1619 оны хооронд барьсан бөгөөд энэ нь хэд хэдэн шалтгаанаар дэгжин хэрнээ ер бусын барилга болжээ. Шейх Лотфолла сүм нь нийтийн хэрэгцээнд зориулагдаагүй, харин шахын гаремийн эмэгтэйчүүдийн мөргөлийн газар болдог байсан аж.

Пакистаны Деравар Форт

Дераварын дурсгалт дөрвөлжин хэлбэртэй байгууламжийг 1733 онд барьсан. Энэхүү цайз нь Пакистаны цөлөөс сүрлэг өндөрт боссон 40 дархан газраас бүрддэг. Нийлмэл цайзын хана нь 1500 м тойрог хэлбэртэй бөгөөд 30 м өндөр юм. Жуулчид битгий хэл оршин суугчид нь ийм газар байдаг гэдгийг мэддэггүй.

Александр I Форт, Орос улс

“Тарваган тахал” гэж нэрлэдэг Александр I цайз нь Санкт-Петербург, Кронштадтын ойролцоох Балтийн тэнгисийн буланд байрладаг. Энэ нь 19-р зууны дунд үед Балтийн усан замыг хамгаалах зорилгоор хиймэл арал дээр баригдсан юм. Удалгүй цайз нь тахал болон бактерийн бусад өвчний судалгааны лаборатор болжээ. Өнөөдөр бол тус газар нь жуулчдын анхаарлыг татсан газар болж хувирсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!