Калькин цаасанд мах ороож, 15 минут чанаад л амттай ороомог бэлэн болно

Та бүхэндээ бас нэгэн амттай хоолны жорыг хүргэхээр бэлтгэлээ. Сурч аваад дагаад хийгээд үзээрэй.

Орц:

  • Татсан мах – 600 гр
  • Бяслаг – 90 гр
  • Овъёос – 20 гр
  • Сүү – 40 гр
  • Давс, хар перец, бусад амтлагч
  • Ногоон навчит ургамал

Хийх арга:

Сүүгээ халааж, үүндээ овъёосоо хийж, 10 минут байлгаж дэвтээнэ. Татсан махандаа давс, перец болон бусад амтлагч хийх бөгөөд дээр нь дэвтээсэн овъёосоо хийж базна.

Базсан махаа 3 тэнцүү хэсэгт хуваана. 3 ширхэг калькин цаас бэлдээрэй. Цаасан дээрээ махаа тарааж дөрвөлжин болгож дэвсэнэ. Үүн дээрээ өөрийн сонгосон ногоон навчит ургамлаа тавьж, дээр нь бяслагаа байрлуулаарай.

Ингээд цаасаараа махаа ороож, ороомог болгоно. Ороомогны хоёр захыг чимхэж чихэр шиг боогоорой.

Урьдчилан халаасан хайруулын тавганд 3 ороомогоо байрлуулж, дээр нь ус хийгээрэй. Ширүүн гал дээр 7 минут буцалгаад, галаа багасгаад ахин 8 минут чанаж болгоно.

Ингээд таны амттайхан махан зайдас бэлэн болох юм. Тухлан сууж, амтархан зооглоорой

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!