Сураггүй алга болоод байсан олимпийн аварга Н.Түвшинбаяр хувийн эмнэлэгт ухаангүй эмчлүүлж байна

Монгол Улсын хөдөлмөрийн баатар бөгөөд гавьяат тамирчин Н.Түвшинбаяр багын найз, Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбатыг зодож гэмтээсэн тухай мэдээлэл өчигдөр оройноос эхлэн цахим орчинд тархаад байна. Улмаас Н.Түвшинбаярыг хэргийн газраас зугтаасан, эрэн сурвалжлагдаж байгаа гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байв.

Тэгвэл Н.Түвшинбаяр нь яг одоо Монголдоо томоохонд тооцогддог хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Хэдхэн цагийн өмнө эрэн сурвалжлагдаж байсан аварга ийнхүү эмнэлэгт байна.

Харин Улсын начин Э.Энхбат ухаан ороогүй, ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа. Түүний дух цөмөрсөн, тархинд цус хуралт үүссэн гэдгийг эмчийн зүгээс ар гэрийнхэнд нь хэлжээ.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Улсын өсөх идэр начин Э.Энхбатын гэргий цахим хуудаснаа “Миний ханийн төлөө бүгд цагаан сүүгээ өргөөрэй гуйж байна. Миний хань бол сайн хүү, сайн аав, сайн ах, Сайн найз бүх сайхан зүйлийг багтааж чадсан залуу. Н.Түвшинбаярын удаа дараагийн хүний санаанд оромгүй хорон санааг тэвчиж , тэсэж байсан юм шүү. Бурхан тэнгэр байдаг бол одоо л гуйя” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!