“Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Б.Баттөр хамтрагчийн хамт шүүгч болон үзэгчдийг дахин гайхшрууллаа

Дэлхийн алдарт “Ододтой бүжиглэе” шоуг HD Mонгол телевиз албан ёсны эрхтэй бүтээж, гурав дахь дугаараа үзэгчдэд өргөн барилаа.

Тэгвэл өнөөдрийн хамгийн онцлох үзүүлбэрийн эзэд бол дахиад л яахын аргагүй Б.Баттөр буюу “Ангууч” болон бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун нар байлаа. Тэд хамтдаа РУМБА бүжгийн гайхалтай үзүүлбэрийг үзүүллээ.

Б.Баттөр буюу “Ангууч” нэрээрээ сошиалд танигдсан тэрээр томоохон компаниудын рекламын нүүр царайгаар тодроод зогсохгүй “Сайн уу, амьдрал минь 2” кинонд дүрээ мөнхлөөд амжсан адтай нэгэн. Олимпын таеквондогийн насанд хүрэгчдийн УАШТ-ний багийн төрөлд өрсөлдөөд алтан медаль хүртээд зогсохгүй Zorky’s MMA клубийн холимог тулааны шилдэг тамирчин юм.

Түүний бүжгийн хамтрагч бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер, бүжгийн спортоор олон жил хичээллэж буй бүжигчин, бүжгийн багш дасгалжуулагч Б.Халиун юм. Сүүлийн үед залуусыг байлдан дагуулж буй “Шарка Барка” dance чалленжийг явуулж байгаа шинийг санаачлагч юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!