Алдартнуудын өмсөх дуртай, тэдэнд хамгийн сайхан зохидог хувцаснууд

Хүн бүрт өмсөх дуртай, өөртөө нь хамгийн сайхан зохидог хувцас гэж байдаг. Алдартнууд ч бас өөрийн давуу талаа ил гаргах, сул талаа далдлах хувцсыг сонгож өмсдөг бөгөөд эдгээр нь тэдний нэрийн хуудас болсон байх нь бий. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ алдартнуудын өмсөх дуртай хувцаснуудыг танилцуулж байна.

Лана Дел Рей: Дэрвэгэр ханцуй

Дуучин бүсгүйн тухайд дэрвэгэр ханцуйтай даашинзыг сонгож өмсөх дуртай. Энэ нь биеийн дээд болон доод хэсгийн харьцааг тэнцвэржүүлж, илүү төгс төгөлдөр харагдахад тусалдаг аж.

Анжелина Жоли: Хөл ил гаргах урт даашинз мөн мөр гарсан хувцас

Тэрээр дур булаам хөл, үзэсгэлэнт мөрөөрөө гоёх дуртай. Түүний биеийн хамгийн дуртай хэсгүүд болохыг жүжигчин бүсгүй өөрөө ч хэлж байсан удаатай.

Эван Рэйчел Вуд: Эрэгтэй костюм

Эрэгтэй хослол хамгийн сайхан зохидог эмэгтэй гэвэл түүнийг нэрлэх байх. Бусад бүсгүйчүүд улаан хивсний ёслолд төрөл бүрийн даашинз өмсөж очиж байхад, Эван хараа булаам гоёмсог хослолоор гангарсан байдаг.

Энн Хэтэуэй: Суга хэсэг нь онгорхой хувцас

Хүзүүнээс суга хүртэл диагональ зүсэгдсэн загвар бүхий даашинзыг хамгийн их сонгож өмсдөг нэгэн бол Энн Хэтэуэй. Энэ нь түүний гоёмсог мөр, урт хүзүүгээ хүмүүст гайхуулах нэгээхэн арга юм.

Ариана Гранде: Өвдөг давсан урттай гутал

Арианагийн тухайд өөлөх зүйлгүй нэгэн ч гэлээ, намхан. Тэрээр энэхүү сул талаа далдалж, хөлөө урт харагдуулахын тулд үргэлж өвдөг давсан урттай гутал өмсдөг. Мэдээж энэ нь үр нөлөөгөө үзүүлж, түүнийг сайхан галбиртай харагдуулж чаддаг билээ.

Эмма Уотсон: Өмд даашинзны хослол

Түүнийг өвөрмөц, өөрийн үзэл бодолдоо үнэнч гэдгийг хүн бүр мэднэ. Тэр ч утгаараа жүжигчин бүсгүй нь даашинзыг өмдтэй хослуулж, хамгийн сонирхолтой дүр төрхийг бүрдүүлдэг.

Николь Кидман: хоолойтой бариу даашинз

Николь Кидман нь үргэлж ихэмсэг төгс харагддаг. Харин түүний төгөлдөр төрх нь хүзүүтэй бариу даашинзтай холбоотой байж болох юм.

Марго Робби: Тусдаа ханцуй бүхий даашинз

Салсан ханцуй нь илүү дэгжин, загварлаг харагддаг. Үүнийг тун сайн мэдэх жүжигчин бүсгүй нь тус төрлийн хувцсыг сонирхож өмсөх дуртай.

Блэйк Лайвли: Нэвсгэр том загвар бүхий хослол

Блэйк Лайвлигийн тухайд хамгийн сайхан бие галбиртай оддын нэг. Тиймдээ ч өргөн өмд, нэвсгэр хүрэм өмссөн ч үзэсгэлэнтэй, дур булаам харагдаж чаддаг. Жүжигчин бүсгүйн хамгийн өмсөх дуртай, биед тухтай хувцас нь хослол.

Жулия Робертс: Цагаан цамц

Тэрээр ихэнх тохиолдолд цагаан өнгийн цамц өмсөж, төрөл бүрийн ёслолд оролцдог. Энэ нь түүний нэрийн хуудас болсон гэхэд хилсдэхгүй.

Кейт Уинслет: Оруулгатай даашинз

Тэрээр ихэвчлэн хажуу талдаа оруулгатай даашинз өмсдөг бөгөөд энэ нь түүнийг илүү сайхан бие галбиртай харагдахад тусалдаг.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!