Хоол хийхээс залхуурсан үед хийж болох амттай бас амархан хоолны жор

Өнөөдөр та бүхэндээ амттай төдийгүй бэлтгэхэд маш хялбар хоолны жорыг танилцуулж байна. Дараагийн удаа хоол хийх гээд яарч, өлсөөд хурдхан хоол хийж идмээр санагдвал энэ жорын дагуу хоол хийж идээрэй. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

Орц:

  • Гурвалжин будаа – 1 аяга
  • Сонгино – 1 ширхэг
  • Татсан мах – 500-600 гр
  • Улаан лоолийн паста – 150 гр
  • Нунтаг сармис – тал халбага
  • Ургамлын тос
  • Давс, хар перец – амталгаагаар

Хийх арга:

Сонгиноо жижиглэн хэрчинэ. Хайруулын тавганд тосоо хийж халаагаад, дээр нь сонгиноо хийж хуурна. Сонгино шаргалтаад эхэлмэгц дээр нь махаа хийж хуураарай.

Мах бор өнгөтэй болсны дараа улаан лоолийн соусаа хийж хутгана. Одоо угааж цэвэрлэсэн аяга будаагаа дээр нь хийж, хоолон дээрээ 2 стакан ус нэмээрэй. Давс, перец, сармис зэрэг амтлагчаа хийж хутгаад, хайруулын тавгаа таглана.

Ингээд зөөлөн гал дээр хоолоо чанаж болгоод гаргаж иднэ. Үнэхээр амархан бас амттай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!