“Ододтой бүжиглэе” шоуны олны хайрыг татсан бүжигчин Б.Халиуны нөхөр

Монгол HD телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр хүргэж байгаа “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэг ням гариг бүр үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Уг шоуны оролцогчид мэргэжлийн бүжгийн хамтрагчдын хамт долоо хоног бүр гайхалтай үзүүлбэр бэлтгэн үзэгчдэд хүргэж байгаа юм.

Тэгвэл уг шоу нэврүүлгийн оролцогч Ангууч буюу Б.Баттөрийн хамтрагч бүжигчин Б.Халиун олны анхаарлыг татаж, хайр булаагаад байгаа билээ.

Тэгвэл комедиан Б.Идэр-Од болон олон үзэгчид чадварлаг, авъяаслаг бүжигчин бүсгүйг хамтрагч Ангууч буюу Б.Баттөртэй суулгая гэж шуурах болсон нь нууц биш. Хоорондоо төгс зохицох хос гэх хүмүүс маш олон байгаа юм.

Тэгвэл мэргэжлийн бүжигчин Б.Халиун нөхөртэй гэнэ шүү. Түүнийг нөхрийг Эрдэнээ гэдэг бөгөөд мөн л бүжигчин ажээ. Хосууд хамтдаа тив, дэлхийн тэмцээн уралдаанд хамтдаа оролцож, эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байгаа юм.

Үүгээр ч зогсохгүй Б.Халиуныг нөхөр нь байнга дэмждэг бөгөөд бүжгийн бэлтгэлд хамт оролцож, Ангуучийг дасгалжуулж байгаа ажээ.

Олны хайрыг татсан Б.Халиун болон түүний нөхөр Эрдэнээгийн зургуудаас хүргэж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!