Таныг өөрийн мэдэлгүй хөмсгөө өргөхөд хүргэх хатан хааны гэр бүлийн хооллолтын заншлууд

Хатан хааны гэр бүлийн гишүүд бидэнтэй адил хүн боловч хооллолт тал дээр хачирхалтай дүрэм журмыг баримталдаг байна. Тэд хүссэн үедээ, хүссэн хоолоо идэж чадахгүй, бүх зүйлс журмын дагуу явагдах ёстой бөгөөд идэж болохгүй хоол хүнсний жагсаалт хүртэл байдаг. Энэ талаар хамтдаа сонирхож үзэцгээе.

Хатан хаан бургерийг талхгүйгээр иддэг

Хатан хаан бургер идэхээр бол талхгүй зөвхөн мах болон ногоог иддэг байна. Түүний хуучин тогооч хатан хаанд бургерийг хутга, сэрээтэй тавьж өгч үйлчилдэг байсан гэжээ. Учир нь хатан хаан хоолоо гараараа барьж идэхийг ёс зүйгүйд тооцдог аж.

Хоолонд ямар ч сармис хийж болохгүй

Сармисны хурц үнэрээс болж, хатан хаан гэр бүлийнхэн болон өөрт нь сармистай хоол өгөхийг хориглох болсон байна. Хатан хааны гэр бүлийнхэн ямагт төгс төгөлдөр байх ёстой учир хүмүүстэй ярилцахад амнаас нь сармис үнэртэх бол маш бүдүүлэг хэрэгт тооцогдоно.

Оройн цагаар нүүрс усгүй хоол иддэг

Оройн цагаар нүүрс устай хоол идэхийг хориглодог. Мөн хатан хааны тухайд төмс, будаа, гурил зэргийг огт иддэггүй аж.

Хатан хаан хоолоо идэж эхлэхээс өмнө хэн ч түрүүлж хоолонд хүрч болохгүй

Хатан хаантай хамт хоолны ширээний ард суусан бол, түүнийг хоолоо идэж эхлэхээс өмнө хэн ч хоолонд хүрч болохгүй гэх дүрэм үйлчилдэг. Хүлээцтэй бас хүндэтгэлтэй хандах нь чухал.

Хатан хаан гадилыг хальсалж иддэггүй

Хатан хаан гадил жимсийг идэхдээ хальсалж, гартаа барьж иддэггүй. Жимсээ тавган дээр тавьж, хутгаар үзүүр хэсгийг хэрчиж, хальсийг нь хуулаад, үлдсэн хэсгийг хутга болон сэрээ ашиглаж иддэг байна.

Ханхүү Чарлес өдрийн хоол иддэггүй

Хунтайж Чарльз өдөрт хоёр л удаа хооллодог: өглөө болон орой л хоол иддэг бөгөөд өдрийн хоолыг алгасдаг байна.

Диана гүнж маханд тийм ч дуртай байгаагүй

Диана гүнжийн хувьд гахайн мах, үхрийн мах иддэггүй байсан. Зөвхөн онцгой тохиолдолд хурганы мах иддэг байсныг түүний хувийн тогооч онцолж байжээ.

Бонус: Испанийн хатан хаан Летициа, өглөөний цайндаа 3 өндөгний омлет иддэг

Гоёмсог төрхөөрөө алдартай Испанийн хатан хаан нь өдөр бүр хулд загас, ойн жимс, ногоон ногоо, оливийн тос зэргийг иддэг бөгөөд арьсаа эрүүл байлгахын тулд өглөө бүр 3 өндөгтэй омлет иддэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!