Америк хүү хандивын аянд оролцож, Филиппин рүү бэлэг илгээсэн байна. 15 жилийн дараа энэ үйлдэл нь түүний амьдралыг өөрчилжээ

2000 онд Айдахо мужид амьдардаг 7 настай жаал хүү зул сарын баярыг тохиолдуулж, Филиппин дэх хүүхдүүдэд баярын бэлэг илгээсэн байна. 15 жилийн дараа энэхүү үйлдэл нь романтик кинон дээр гардаг шиг сайхан хайрын түүх болж хувирав.

18 жилийн өмнө Тайрель Вулф хүү зул сарын баяраар буяны төсөлд оролцож, сэтгэл гаргаж бэлэг бэлтгэж, дэлхийн нөгөө захад амьдардаг хүүхдүүдэд бэлэг илгээсэн байна. Түүний бэлдсэн бэлгэнд хичээлийн хэрэгсэл, жижиг тоглоом, захидал мөн өөрийнх нь авахуулсан зураг зэрэг багтжээ. Хүү ковбой хувцастай зургаа сонгож, бэлгэндээ хавсаргаад Филиппин рүү явуулсан аж. Энэ үйл явдлаас хойш олон жилийн дараа буюу 2009 онд түүний фейсбүүк хаягт Жоанна гэх нэртэй үл мэдэх Ази охиноос найзын хүсэлт иржээ. Тухайн үедээ Тайрель охины найзын хүсэлтийг аваагүй ч, сүүлд ахин хүсэлт явуулсанд хэн болохыг нь сонирхож, фейсбүүкээр найз болцгоов.

Фейсбүүкт найз болсны дараа Жоанна түүн рүү чат бичиж, олон жилийн өмнө бэлэг хүлээж авсан нэгэн болохоо хэлж, хэчнээн баярлаж талархсанаа илэрхийлжээ. Бэлэг хүлээж авсны дараа охин Тайрельд хариу захидал бичсэн ч, хүү захидал хүлээж аваагүй аж. Хувь тавилан хэдий тэднээр тохуурхсан боловч ахин нэгнээ олж чаджээ.

Тэд чатаар харилцаж, утсаар ярьж заавал нэг удаа уулзаж үзэхийг хүссэн байна. Тайрель бүсгүй дээр очих тасалбар худалдаж авахын тулд мөнгөө цуглуулж, эцэст нь Манилад очив. Түүнийг Жоанна тосч, тэд нэг нэгнээ харсан даруйдаа сэтгэл алдарцгааж, хайрын гал бадамлаж эхэлсэн гэдэг.

Тайрелийг төсөөлж байгаагүй орчин угтав. Жоаннагийн гэр бүлийнхэн ам бүл 8. Тэд хамтдаа жижиг байранд газраар хөнжил дэвсэж унтдаг. 10 хоногийн дараа Тайрель гэр рүүгээ буцах хэрэгтэй болсон бөгөөд хосуудын ид гал халуун хайр буцалж, нэгнээсээ холдоно гэдэг хамгийн хэцүү санагдаж байв. Гэсэн ч залуу эргэж ирэхээ амлаад, буцаад явсан байна.

Залуу амласан амлалтандаа хүрч, Манилад буцаж ирээд ааваас нь охиныг нь гуйж, хуримаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Удалгүй түүний араас Тайрелийн аав ирж, Жоаннагийн эцэг эхтэй уулзаж, охиныг нь сайтар асарч халамжлахаа амлаад, түүнийг авч явсан байна.

Хосууд Америкд очоод хуримаа хийсэн бөгөөд Жоаннагийн аав ээж визний асуудлаас болж хуриманд нь оролцож чадаагүй тул, тэд Филиппин ахин нэг удаа хурим хийхээр төлөвлөсөн гэнэ.

Жаргалтай хосууд хуримаа хийгээд удалгүй хөөрхөн хүүтэй болж, баяр хөөрөөр дүүрэн сайхан амьдарч байгаа аж. Тэд өөрсдийгөө хувь тавилангаар учирсан хосууд гэдэгт итгэдэг бөгөөд нэгнээ олсондоо юу юунаас илүүтэй талархаж амьдардаг гэнэ. Танд ч бас гайхалтай сайхан түүх, санаанд буумгүй сонирхолтой учрал тохиосон бол бидэнтэй түүхээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!