Жүжигчин Ч.Ундралын нөхөр Д.Даваадорж халамжтай нөхөр бас хамгийн сайн аав

Жүжигчин Ч.Ундрал “ХИТ”-ийн Д.Давааням агсны хүү Д.Даваадоржтой хайр сэтгэлээр холбогдож, охинтой болсон. Одоогоор тэд олны өмнө хамт ил гарч, дурлалт хосууд гэдгээ илчлээгүй ч Ч.Ундрал хүүгээ охин дүүтэй болгосон.

Өнөөдөр Жүжигчин Ч.Ундрал ханийнхаа сайхан амттай хоол хийдэг гэдгийг олонд дэлгэв. Түүний нөхөр халамжтайгаас гадна хүүхэддээ цаг заваа харамгүй зориулдаг сайн аав гэнэ шүү.

Сошиал хаягт нь эхнэрийнх нь зураг байдаггүй ч охинтойгоо тоглож, зугаалж байгаа зураг дүүрэн.

“Хийморь сүлд, тэргүүн дээд нтр бол аавын амин охидын хувьд хөлийн тавиур төдий л зүйл юм даа. За тэгээд хөнгөн ойлгоод, хөгжилтэйгөөр бодоорой. Нэг мэдсэн тавиур болчихсон юу билээ гэж бодоод зураг авлаа. Ер нь тэгээд ганц охиноо яаж хайрлахаа өөрөө мэдсүү. Хайр ихдээд муудна л гэж байхгүй байх”

Энэ удаад охиноо олонд дэлгэж, халамжтай сайн аав гэдгээ баталж харуулсан тэрээр дараагийн удаа эхнэртээ хайрын үгээ дайх биз ээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!