Хөл хорионд орохоос өмнө их хэмжээгээр авч нөөцлөх хэрэгтэй зүйлс
Ямар ч бараа бүтээгдэхүүнийг бөөнд нь авахад илүү хямд байдаг. Тиймээс хадгалах хугацаа урттай зүйлсийг олноор авч хадгалах нь санхүүгийн хувьд хэмнэлттэй сонголт болдог. Ялангуяа одоо цагт удаан хугацаагаар гэртээ байх шаардлагатай болох үед гэртээ авч хадгалах хэрэгтэй зүйлсийн жагсаалтыг та бүхэндээ хүргэж байна.
Ариун цэврийн цаас
Хүмүүсийн хамгийн ихээр хэрэглэдэг зүйл бол ариун цэврийн цаас. Тиймээс үүнийг их хэмжээгээр авч хадгалаарай.
Самар
Заримдаа ямар нэгэн зүйл идээд, амаа хөдөлгөхийг хүсдэг биз дээ? Тэр үед таны хийж болох хамгийн зөв сонголт самар байх болно. Энэ нь эрүүл мэндэд тустай төдийгүй төрөл бүрийн амттан идэж таргалж байснаас хамаагүй дээр биш гэж үү? Тиймээс гэртээ олон хоногоор суухаар болвол заавал их хэмжээгээр самар авч тавиарай.
Зай
Зайг их хэмжээгээр авч сэрүүн газар хадгалаарай. Танд ямагт хэрэг болж байх зүйл тул марталгүй аваарай.
Паста гоймон
Пастаг сэрүүн хуурай нөхцөлд 2 жил хүртэл хадгалж болдог. Тиймээс бэлтгэхэд хялбар төдийгүй амттай хоол болдог пастаг их хэмжээгээр авч хадгалахыг зөвлөж байна.
Угаалгын нунтаг
Мэдээж угаалга хийхгүй амьдарна гэж үгүй. Харин угаалга хийхэд угаалгын нунтаг юу юунаас илүү хэрэг болох нь гарцаагүй шүү дээ. Үүнээс гадна ахуйн хэрэглээний зүйлс, саван шампунь зэргээ ч их хэмжээгээр аваад тавьчихад гэмгүй.
Будаа
Мэдээж марталгүй будаагаа авч хадгалах хэрэгтэй шүү дээ.
Кофе
Гэрт удаан суухаар хүн стрессдэж, ядарч, улам бүр эрч хүчгүй болж ирдэг. Харин үүнийг шийдвэрлэхэд туслах ганц туслахаа мартаж болохгүй. Кофе таныг сэргээж, эрч хүч бэлэглэх болно.
Хичээлийн хэрэгсэл
Хүмүүс энэ талаар боддоггүй боловч харандаа, бал танд ч бас хэрэг болно. Гэрт суух хугацаандаа тэмдэглэл бичиж, төрөл бүрийн сонирхолтой зүйлс хийж болох юм.