Үнэгүй шахам болсон малын дотор гэдэс таны эрүүл мэндийн аврагч байх болно!

Улаанбаатар хотод амьдардаг хүмүүс мах мах гэхээс малын гэдэс дотрыг төдийлөн иддэггүй. Сүүлийн үед махны ченжүүд малын гэдэс дотрыг худалдаж авахаа хүртэл болиод, хая гэдэг болсон нь харамсал төрүүлнэ. Учир нь малын гэдэс дотор нь махнаасаа дутахгүй шим тэжээл, амин дэмийг агуулдаг төдийгүй эрүүл мэндэд онцгой сайн нөлөөтэй аж. Та одооноос зөвхөн үнэтэй мах худалдан авч идэлгүйгээр, гэдэс дотрыг ч мөн амттай бэлтгэн идэж байгаарай. Үнэ хямд, олдоц арвин шүү.

1. ҮХЭР, ХОНИНЫ БӨӨР

Селен бодисоор баян. Селен нь хүний биенээс муу үлдэгдлийг гадагшлуулдаг юм. Мөн төмрөөр баялаг. Цусны улаан биетийг төлжүүлдэг. Таваг дээрх бөөр чиний дотор байгаа бөөрөнд маш их нэмэр болно гэнэ.

2. ЗҮРХ

Үхрийн зүрх нь магни болон таурин бодисны склад. Магни хангалттай хэрэглэж байгаа хүн зүрх судасны өвчлөлөөр өвдөх магадлал 22 хувиар бага байдаг аж. Таурин нь цусны даралтыг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өөрийнхөө зүрхийг хайрлая гэвэл үхрийн зүрхээр өргөл бариад байхыг барууны нэрт диетологчид зөвлөөд байна.

3. ҮХРИЙН ГОДОН

Энэ бол эрчүүдэд маш сайнаар нөлөөлдөг. B12, цинкээр баялаг учир цусны эргэлтийг эрчимжүүлдэг. Цусны эргэлт сайжруулна. Түүнчлэн гэр бүлийн гишүүд үүнийг идвэл хүний бие организмд ач тустай ажээ.

4. ҮХРИЙН ЭЛЭГ

Хэн нэгэн шинэ элэг шилжүүлэн суулгах гэж бодож суух хооронд хуучин элгээ бас өөд нь татаад авах хэрэгтэй. Үүний тулд бярууны элэг хамгийн сайн байдаг аж. В12 болон С витаминаар хамгийн баян. Энэ хоёр хоршиж нийлэхээрээ “глутатионы коньюгаци” гэх элэгнээс токсиныг хөөж гаргах үйл явцыг өрнүүлдэг юм байна. Бярууны элгэнд байх С витамины хэмжээ алиманд агуулагддагаас ч их аж.

5. ҮХЭР, ХОНИНЫ ХЭЛ

Магадгүй чиний аманд өөр хэл орж ирсний дараа өчнөөн микроб үлддэг гэж сонссон байх. Гэхдээ үхрийн хэлний тухайд бол арай өөр. Хэлэнд цинк, төмөр хоёр ихээр агуулагддаг учир чиний дархлааг сайжруулж ханиад томуунд тэсвэртэй болгодог гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!