Итали бүсгүйчүүдийг дэгжин, эрхэмсэг харагдуулдаг хувцаслалтын нууцууд

Ихэнх хүмүүс Францыг загварын чиг хандлагыг тодорхойлдог гэж үздэг боловч дэлхийн загварын нийслэл нь Италийн Милан хот хэмээн зүй ёсоор нэрлэгддэг. Италичууд загварын чиг хандлагыг сайн мэддэг бөгөөд тод, өвөрмөц дүр төрхийг хэрхэн бий болгохыг сайн мэднэ. Тэгвэл хамтдаа Итали эмэгтэйчүүдийн хувцаслалтын талаар судалж, тэднээс юуг сурч авах болох талаар илүү их мэдээлэлтэй болцгооё.

Олон бөгж нэг дор зүүхээс эмээдэггүй

Итали эмэгтэйчүүд нэг дор олон бөгж зүүж, илүү дэгжин гоёмсог харагдаж чаддаг. Нэг төрлийн бөгж гэхээс илүү өөр өөр загвартай бөгжийг гайхалтай хослуулж зүүдэг байна. Энэ нь тэдний гарыг чимж, тансаг байдлын илэрхийлэл болно. Анхаарах ёстой зүйл нь зүүж байгаа бөгжүүд нь ижил өнгөтэй байх ёстой бөгөөд мөнгөн бөгж зүүсэн бол, өөр нэг зүүх бөгж цагаан алт байж болно.

Бугуйгаа хоосон байлгах дургүй

Бөгжнөөс гадна итали эмэгтэйчүүд бугуйвчинд дуртай. Бугуйгаа хоосон байлгах дургүй бөгөөд гоёл чимэглэл зүүж, олон давхар бугуйвч зүүдэг бөгөөд энэ нь италичууд сэтгэлийн хөдлөл ихтэй, загварын мэдрэмж өндөр зэрэгтэй холбоотой юм. Ингэхдээ мөн л өөр өөр загвар, төрөл бүхий бугуйвчийг хослуулдаг.

Нарны шилнээс салахгүй

Нарны шилийг зөвхөн нарнаас нүдээ хамгаалах гэсэндээ зүүдэггүй. Энэ нь таны гадаад төрх, имиджийн нэгээхэн чухал хэсэг болдог. Мөн өмсөж буй хувцсандаа тохируулж нарны шилээ сонгодог байна. Тиймээс Итали эмэгтэйд нэг бус нэлээн хэдэн нарны шил байдаг гэсэн үг.

Хар өнгө бол классик

Дулаан уур амьсгалтай ч италичууд жилийн аль ч үед хар хувцас өмсөх дуртай байдаг. Хар өнгө нь классик, нэмээд биеийн гоолиг туранхай харагдуулдаг. Тиймээс хэзээ ч хар өнгөнөөс татгалздаггүй байна.

Үс хамгийн чухал

Итали эмэгтэйчүүд үс засалтдаа маш их анхаардаг. Үсээ эрүүл ургуулах, өөртөө тохирсон байдлаас засуулна гэдэг маш чхуал. Үс ямар байгаагаас хамаарч гадаад төрх тэр чигтээ өөрчлөгддөг тул үүнийг хэрхэвч орхидуулдаггүй.

Бариу жинс одоо ч трэнд хэвээр

Тэд үргэлж ямар нэгэн зүйлээр бусдаас ялгарч байдаг. Дэлхий нийтээр охид бүсгүйчүүд өргөн сул жинс өмсөж байхад, Италичууд бариу жинсийг одоо ч өмссөөр байгаа. Нэг ёсондоо хэтэрхий трэнд хөөхгүйгээр өөрсдийн дуртай, өөрийг нь сайхан харагдуулдаг хувцсаа өмсдөг гэсэн үг.

Гутланд өндөр ач холбогдол өгдөг

Итали эмэгтэйчүүд хэзээ ч энгийн нэг хар гутал сонгож өмсөхгүй. Чамин, ганган, хээнцэр гутал бол тэдний нэрийн хуудас болдог.

Түрийтэй гутлыг трикогүйгээр өмсдөг

Бидний хувьд сэрүүн өдөр трико өмсөж байгаад урт түрийтэй гутал өмсдөг. Харин Итали бүсгүйчүүд өөрөөр сэтгэдэг. Тэд цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, хувцаслалтандаа тохируулж урт түрийтэй гутлыг шууд л өмсчихдөг. Дотуур нь ямар нэгэн трико, өмд зэргийг өмсдөггүй.

Бэлхүүсээ тодотгож бүс зүүдэг

Тэд бэлхүүсээ тодотгож, бүс зүүж гоёмсог төрх бүрдүүлдэг. Тиймээс хэзээ ч бүсийг мартдаггүй.

Ямар ч улиралд малгай өмсдөг

Хувцаслалтандаа тохируулж малгай сонгож өмсдөг. Улирал харгалзахгүйгээр үргэлж гоёмсог малгайгаар дүр төрхөө улам бүр тодотгодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!