Топ модель, жүжигчин Пүрэвсүрэн болон Мянганбаяр нарын охин ийм том болжээ

Арван жилээ төгсөөд удаагүй байхдаа алдар хүндийн титэм зүүсэн топ модель, жүжигчин Д.Пүрэвсүрэн оюутан ахуйдаа алтны магнат Ц.Мянганбаярын гэргий болж шуугиан тарьж байсан юм.  Тэгвэл эгэл жирийн айлын отгон охин, зүс царай, бие хаагаараа хэрийн хүнийг урдаа гишгүүлэхгүй түүнийг тийм бага жаахандаа ийм сонголт хийхэд гайхаж, хачирхах хүн олон байсан гэдэг.

Олны од гэлтгүй орчин үед хүүхнүүд бие галбираа алдахгүй алдарт эхийн одонгийн төлөө өрсөлдөж байна. Үүний нэг тод жишээ топ модель Д.Пүрэвсүрэн. Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэж хэн ч харсан түүнийг хэлэхгүй.

Хэдийгээр хамтын амьдрал нь болж бүтээгүй ч топ модель Д.Пүрэвсүрэн, Ц.Мянганбаяр нарын дундаас М.Мөнхжин гэдэг охин мэндэлсэн гэдэг.

Тэдний охин өнөөдөр 18 нас хүрч байна.

Охиноо ганцаараа өсгөж явсаар топ амьдралын түшиг тулгуур болсон заяаны ханьтайгаа учраад өдгөө өнөр өтгөн айлын эзэгтэй болжээ.

Түүний том охин өдгөө ээжтэйгээ тун чиг адилхан болжээ. Ээжийнхээ хайранд умбан өссөн М.Мөнхжин англи хэлэндээ ус цас гэлцдэг бөгөөд шаггүй бүжигчин гэнэ шүү

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!