Их мөнгө үрэхгүйгээр тансаг, чинээлэг харагдуулж чадах хувцаслалтын санаанууд

Өөртөө тохирсон хувцас өмсөж, өнгө төрхөө тодорхойлно гэдэг маш чухал. Таныг ямар харагдаж байгаагаар хүмүүс дүгнэхээс гадна сайхан хувцасласан үед сэтгэл санаа хүртэл өөдрөг, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байдаг шүү дээ. Ийм учраас хувцаслалт гэдэг чухал гээд байгаа юм. Тэгвэл хэрхэн загварлаг хувцаслах вэ? Энэ талаар сайн мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Бид та бүхэндээ хямд өртгөөр тансаг хувцаслах санаануудыг хуваалцаж байна.

Өргөн бүсээр хувцаслалтаа тодотго

Бүс, тэлээг зөвхөн өмдөн дээр зүүдэггүй. Цув, хүрэм, даашинз, цамц, куртка гээд ямар ч төрлийн хувцсан дээр тохируулж, өргөн бүс зүүж болох юм. Ингэх төдийд таны хувцаслалт тэр чигтээ маш дэгжин болж хувирна. Та санаа зовох зүйлгүйгээр заавал нэг удаа туршиж үзээрэй. Үүнээс хойш та бүсэнд дурлана гэдэгт итгэлтэй байна.

Тэр чигтээ хар өнгө дагнаж хувцаслаад үз

Таныг тансаг харагдуулах хамгийн энгийн болоод үр дүнтэй арга бол тэр чигтээ хар өнгөөр дагнаж хувцаслах юм. Хар өнгө үргэлж классик өнгө гэж тооцогдож ирсэн тул таныг дэгжин харагдуулж чадна.

Нэг размер том хүрэм

Инстаграм охид, хамгийн загварлаг гэсэн хэн бүхэн л нэвсгэр том хүрэм өмсөх болсон. Гэхдээ энэ нь хэм хэмжээтэй байх ёстойг санаарай. Өөрийн өмсдөг размераас нэг том размерийн хүрэм авахад л болох юм. Үүнийгээ өмд гуталтайгаа хослууснаар та загварын мэдрэмж өндөртэй харагдаж чадна.

Гоёл чимэглэл зүүх

Яаж ч гоё хувцасласан байлаа гэсэн гоёл чимэглэл зүүгээгүй бол өнгө зүсгүй харагдана. Тиймээс бүсгүйчүүд минь гоёлоо мартаж болохгүй шүү. Ялангуяа алтан шаргал өнгөтэй ээмэг, зүүлт илүү тансаг харагддаг. Мэдээж заавал алт байх албагүй, ийм өнгөтэй байхад л таны дүр төрх өнгө ороод ирнэ.

Давхарлаж өмсөхөөс бүү татгалз

Хүрэмний гадуур хүрэм, хүрэмний гадуур жинсэн хүрэм, эсвэл жинсэн хүрэмний гадуур урт цув гэхчлэн давхарлаж өмсөх трэнд гарчихсан. Үнэхээр л ингэж хувцасласан хүмүүс орчин үеийн, шинэлэг харагддаг болохыг үгүйсгэх аргагүй. Тиймээс та ч бас нэг удаа туршаад үзээрэй.

Үсний даруулгаар гоё

Өргөн, тод, хурц шийдэл бүхий үсний даруулга таныг өнгөлөг харагдуулна. Эргэлзэх зүйлгүйгээр нэг үсний даруулгатай болоорой.

Хүзүүний зүүлтийг бүү март

Дээр дурдсанчлан гоёл чимэглэл бол хувцаслалтын амин сүнс. Тиймээс хэрхэвч үүнийг орхигдуулж болохгүй. Хүзүүний зүүлт маш чухал бөгөөд ямар хувцас өмссөнөөс хамаарч тохируулж зүүнэ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!