Энэ маск таны батга, батганы сорвийг ор мөргүй арилгана!

Буруу хооллолт, арьсаа буруу арчилснаас болж нүүрэн дээр батга гарч, сорви тогтдог. Олон бүсгүйчүүд батганаас салахын тулд үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдан авч, хэтэвчээ хоосолж орхидог аж. Тэглээ гээд олигтой үр дүн гардаггүй нь харамсалтай. Тэгвэл батга болон батганы сорвийг арилгах байгалийн гаралтай маск бэлтгэх аргыг танд зааж өгье.

Зөгийн бал, шанцайтай маск

  • Зөгийн бал – нэг халбага
  • Нимбэгний шүүс – нэг халбага
  • Шанцай – тал халбага
  • Задь – нэг халбага

Бүх орцоо нэгтгэж, зуурмаг бэлтгэнэ. Үүнийг нүүрэндээ жигд тараан түрхэж, 30 минутын дараа угаагаарай. Дараа нь чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.

Зуун наст болон турмериктэй маск

  • Нэг халбага зуун наст, нэг халбага турмерик хольж зуурна.
  • Нүүрэндээ түрхэж, 10 минутын дараа угаагаарай.
  • Мөн л чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй.

Сүү болон зөгийн балтай маск

  • Нэг халбага тараг болон зөгийн балыг хольж бэлтгэнэ.
  • Нүүрэндээ түрхэж, 15-20 минутын дараа угаана.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!