Б.Сүнээ: Монголын ард түмэн ямар хүн толгой дээрээ залсаныг мэдэж аваг. Дахиж нэг ч эмэгтэй гарын шүүс нь бүү болоосой

Хүчирхийлэл дуусдаггүй юмаа хүчирхийлэл зүгээр далд хэлбэрт орчихоор хүмүүс дуусчихлаа гэж боддог юм.

Би бүгдийг нь уучлаад өнөөдрийг хүртэл нэг ч ам нээгээгүй амьдралаа шинээр эхлүүлнэ гээд бүхнийг дахиж 0 эхэлсэн. Инээмсэглэсэн ч миний зүрх өдөр бүр уйлдаг маш их ганцаарддаг. Айдаг. Өдөр бүр бурханаас яагаад худал ялаад яагаад муу юм хийсэн хүмүүс амжилттай яваад байдаг юм бэ гэж асуудаг.

Хэрвээ намайг тэгээд л зүгээр орхисон бол би үхэн үхтэлээ амаа хамхиж явах байсан. Тэр хүн бол тэмбумтан халдашгүй дархан эрхтэй УИХ гишүүн хүн шүү дээ. Хэрэг ч зохиогоод л намайг шоронч хийж чадна.

Надад тэр бичлэгийг л олоод өгчих юм бол би хуулийн өмнө баримттай зогсмоор байна. Хэлсэн үнээр нь би худалдаж авий. Монголын ард түмэн ямар хүн толгой дээрээ залсаныг мэдэж аваг.

Дахиж нэг ч эмэгтэй гарын шүүс нь бүү болоосой. Энэ бүгд надаар дуусаасай…

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!