Дуучин Сэрчмаа: Гэмт хэрэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж шаналж уйлж сууна

Дуучин Сэрчмаа болон Никитон хамтлагийн дуучин Батчулуун нарын бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж багагүй шуугиан тариад байсан билээ. Тэгвэл дуучин С.Сэрчмаа өөрийн цахим хуудсаар дамжуулан ард түмнээсээ уучлал хүссэн байна. Тэрээр өөрийн фэйсбүүкдээ:

“Ард түмнээсээ Уучлал хүсч байна.

Өглөөний мэнд!

Хорионд орохын өмнө машиндаа олон цаг түгжирч явахдаа нэвтрүүлэгт орсон ахыгаа хүргэх гээд хамт явж байхдаа Бачка ахыг онигоо яриач гээд тэгээд ах ярисанг тасдаж аваад сэвжээ. Лайв хийе гэдэг миний буруу, хувь хүнийхээ хувьд инээд муутай хүн утсаа барьж сууж байгаад юуг нь ч мэдэлгүй инээсэндээ бас уучлал хүсч байна.

Цахим орчинд хэлэх үг, хийх хөдөлгөөнөө хянаж явахгүй бол ямар том алдаа гарах вэ гэдгийг энэ алдаан дээрээсээ ухамсарлаж ойлгож авлаа.

Та бүхнээсээ маш том уучлал хүсч байна

Миний утсан дээр “үхээч чи” 2 охин чинь хүчиндүүлэг гэсэн олон хараал доромж, пэйж, группүүд дээр бас битүү ирж байж суухад хэцүү байна. Бид унасан нэгнээ дэвслэж хаядаг хүмүүс биш биз дээ.

Энэ хэцүү цаг үед биенээ дархлаагаар инээгээд дэмжие гэсэн миний лайв бүх юм миний буруугаас боллоо

Би Эх хүн, Ээж хүн юу гэж хүчинг дэмжих вэ хүмүүс минь Гэмт хэрэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж шаналж уйлж сууна. Нийгэмд болж байгаа өвчин зовлон эмэгтэйчүүд хүүхдүүдэд чадлаараа туслаж уриалж дуудахсан гэж хүсдэг. Би хүнд тэгж тусаллаа гэж зарлаад байдгүй ч чадлаараа туслахыг хичээж явдаг миний найз нөхөд урлагийн салбарынхан бүгд мэднэ.

Твиттэр дээр дуучин МУГЖ Ариунаагийн нэрээр хаяг нээж худал мэдээлэл сэвж ар түмнийг улам хурцласан байна цагдаагийн газар хэллээ гэж эгч дамжууллаа.

Зохиолч Шүүдэрцэцэг Бачка ахын ярьсан онигоо 13 настай охины нас барсан хэрэгтэй санаатай бодлогоор холбож бичиж биднийг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай.

Та бүхнээсээ хийсэн алдаагаа дахин давтахгүй хичээж амьдрая гэж хүсээд өөрийн контент болох 25тв дээр эрхлэн явуулдаг Nyambaa Sally нэвтрүүлэгээ зогсоож байна.” гэжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!