Хүүхдийг ирээдүйд амжилттай нэгэн болоход тусалдаг Японы боловсролын системийн 5 нууц

Японд сургуулийг хүүхдийн ирээдүйг шийдэж өгдөг маш чухал зүйл гэж үздэг. Тиймдээ ч сурагчид жилийн 210 өдөр хичээлд явдаг бөгөөд эцэг эхчүүд ч хүүхдээ тусгай аргаар хүмүүжүүлж, ирээдүйд амжилттай нэгэн болгохын төлөө хичээдэг байна. Тэгвэл Японы боловсролын систем ямар зарчмаар ажиллаж, хүүхдүүдийн суурь сайн тавьж өгдөг болохыг хамтдаа олж мэдэцгээе.

4-р анги хүртэл нь хүүхдүүдээс шалгалт авдаггүй

Энэ нь хачин юм шиг санагдаж болох ч Японы сургуулиуд мэдлэгээс илүүтэй ёс суртахууныг чухалчилдаг. Сургуульд орсон эхний 3 жилд тэдний зорилго бол хүүхдүүдийнхээ зан чанарыг төлөвшүүлж, ёс суртахуунтай болгох явдал юм. Хүүхдүүдэд байгаль орчиноо хайрлах, ахмадаа хүндлэх, бусадтай зөв харьцах, амьтныг хайрлах гэхчлэн үндсэн суурийг тавьж өгөхийг голчилдог байна.

Сургууль дээрээ хүүхдүүд өөрсдөө цэвэрлэгээ хийдэг

Сургуулийн сурагчид өөрсдөө анги танхим, хичээлийн өрөө, хоолны заал зэргээ цэвэрлэдэг аж. Энэ нь хүүхдүүдийг хариуцлагатай байх, цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэх, багаар ажиллахад суралцах, бусдын хөдөлмөрийг хүндэлж сурахад тусалдаг гэж үздэг байна.

Хүүхдүүд багштайгаа хамт хооллодог

Багш болон сурагчийн харилцаа маш бат бөх байх ёстой аж. Тиймдээ ч харилцаагаа илүү дотно, нээлттэй болгохын тулд багш сурагчид хамт хооллож, хичээлийн бус цагаар энгийн зүйлсийн талаар ярилцдаг гэнэ.

Түүнчлэн Японы боловсролын систем нь сурагчдыг эрүүл, тэнцвэртэй хоолоор хооллоход анхаардаг. Тиймээс улсын бага, бага дунд сургуулиудад үдийн хоолыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд, чадварлаг тогооч нарын боловсруулсан стандартын дагуу цэсээр хийдэг.

Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог

Зөвхөн хичээлийн цагаар хичээл хийдэггүй. Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, өглөөнөөс орой болтол сургууль дээр өнжиж, хичээлээ хийж суудаг хүүхэд олон. Олон гэлтгүй бүх сурагчид хичээлийн цаг дууссан ч хичээлээ хийсээр суудаг. Япончууд сурагчид бусад улсын хүүхдүүдээс ялгаатай нь амралтын болон баярын өдрүүдэд ч сурдаг.

Хүүхэд бүр хичээлийн дүрэмт хувцас өмсдөг

Хүүхдүүд ижил дүрэмт хувцас өмсөх нь нэгнээ ялгаварлан гадуурхах, дорд үзэх зэргээс сэргийлж буй нэгээхэн хэлбэр. Мөн өдөр бүр юу өмсөх, ямар хувцас өмсөх зэрэгт санаагаа чилээхгүйгээр хичээл сурлагадаа анхаарлаа хандуулах боломжийг олгодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!