Б.Сүндэръяагийн хэлсэн бүхэн үнэн болохыг хөтлөгч Аригун баталжээ

Төрийн ордны тамхины цэгээс мэдээлэл сонсож түүгээрээ жиргэдэг хэмээгдэж олны хараанд өртсөн Б.Сүндэрьяа буюу Сүнээ нэр бүхий УИХ-ын эрхэм гишүүнд, дарамтлyyлcaн, одоо ч энэ нь үргэлжилж буй гэдгийг өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн юм.

Харин энэ асуудлаар олон бүсгүй үзэл бодлоо илэрхийлж байгаа бөгөөд Боловсрол телевизийн цаг агаар хөтлөн анх олноо танигдсан хөтлөгч Аригун мөн ийн бичсэн байв.

Хөтлөгч Б.Аригуны хувьд нэгэн ярилцлагандаа: “Эр эм ялгалгүй тэр хүнийг төрөлхийн сонирхол өгөгдлөөр нь бид хүлээж авахад суралцах ёстой. Одоо цагт шүүмжлэл, шүүлт хамгийн утгагүй зүйл. Хүн нүцгэлэхийг хүсч байвал нүцгэлж болно. Толгой нүүрээ хааж алчуураар ороохыг хүсэж ч болно.

Мөн биеийн бүхий л хэсгээ шивээсээр хучсан ч болно. Тэр чинь тухайн хүний сонголт нь, шийдвэр нь юм шүүдээ. Амьдралаас хэрхэн таашаал мэдрэмжээ авах арга барилаа бид хэн нэгнээр заалгалгүйгээр өөрсдөө олох нь дээр. Хүн өөрийнхөөрөө байгаагаа мэдрэх үед өөртөө итгэх итгэлийн хувь нэмэгдэнэ.

Түүгээр дамжуулж боломжийг атгана, зоригтой зорилготой болно. Тоглоомын дүрэм их амархан. Ямарч үед өөртөө үнэнч байхыг л сонгоорой.” гэж байжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!