Иргэд 300 мянган төгрөг дансандаа орсон эсэхийг ингэж шалгаарай

Монгол услын засгийн газраас хөл хорионы хугацаанд иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Тэгвэл үүний дагуу иргэдийн данс руу 300,000 төгрөг орж эхлээд байгаа билээ.

Иргэд коронавирусийн цар тахлын үед олгож буй 300,000 төгрөгийн мөнгөн тусламжийг дансандаа орсон эсэхийг https://ebarimt.mn/300 холбоосоор орж шалгах боломжтой болжээ.

Уг холбоос дээр дараад регистрийн дугаараа оруулахад 300,000 төгрөг орсон дансны сүүлийн гурван орон харагдах болно.

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийн эргэлтийг дэмжих зорилгоор Монгол Улсын 3.3 сая иргэн бүрт 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор шийдвэрлэсэн.

Хэрэв 300 мянган төгрөгөө аваагүй Монгол улсын иргэн та:

  • Насанд хүрсэн
  • Тэтгэврийн насанд арай хүрээгүй
  • Одоогоор төрөөс ямар ч төрлийн халамж авдаггүй
  • Гадаадад сурч, амьдардаг, эх орондоо ирээгүй
  • E-баримт байхгүй, НӨАТ-ын буцаан олголт авдаггүй
  • Төрийн албаны цалингийн сүлжээнд байхгүй
  • Малчны А дансаа бүртгүүлээгүй

1072 хувьцаанаас ямар нэг байдлаар хоцорсон бол та газарзүйн байрлалаасаа үл хамаарч интернет хэрэглэх боломж байгаа л бол E-баримт системд бүртгүүлээд 300 мянган төгрөгөө авах боломжтой гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Мөн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тушаал гаргаж, Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийг банкууд зээлийн үндсэн төлбөр болон хүүнд суутган авахгүй байх хүсэлт хүргүүлжээ. Засгийн газраас иргэн бүрт олгож байгаа 300 мянган төгрөгийг арилжааны банкууд зээлдээ суутган авч эхэллээ гэх гомдлыг иргэд тавьж эхэлсэн тул төв банкны ерөнхийлөгч энэхүү тушаалыг гаргаж, арилжааны банк бүрт хүргүүлсэн гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!