Найз залуугаа хардаж, хийх үйлдэл бүрийг нь хянаж байснаас болж урлагийн салбараас гарахад хүрээд буй Солонгос жүжигчин

Солонгосын алдарт жүжигчин Со Е Жи нь 1990 онд мэндэлсэн бөгөөд 2013 оноос карьераа эхэлсэн байдаг. Тэр цагаас өнөөг хүртэл нэр хүнд нь улам бүр өсч, чадварлаг, өндөр боловсролтой, жижигхэн нүүртэй, сайхан бие галбиртай гэхчлэн олон зүйлсээрээ хүмүүсийн дунд алдартай байсан. Харин саяхан түүнтэй холбоотой хэрэг сөхөгдөж, Солонгос нетизенгүүд жүжигчин бүсгүйн өнгөрсний талаар, зан харилцааны доголдол зэрэг асуудлуудыг гаргаж ирэн, карьерийг нь дуусгахад хүргээд байна.

Энэ бүхний эхлэл нь Со Е Жи нь 2018 онд жүжигчин Ким Жун Хёнтой болзож байсан гэх бөгөөд тухайн үедээ найз залуугаа хамтран кинонд тоглож буй бүсгүйтэйгээ хэт ойртохгүй, биед нь хүрэхгүй, үнсэлцэх хэсгийн зураг авахуулахгүй байхыг сануулж, өдөр бүр бичлэг явуул, өнөөдөр хэнтэй ч түрүүлж мэндлээгүй биз, биед нь хүрээгүй биз гэхчлэн мессеж бичсэн байсан нь задарсан юм.

Со Е Жи, Ким Жун Хён нар нь хамтдаа кинонд тоглох явцдаа нэгэндээ дурлаж, болзож эхэлсэн байна. Харин тэдний хосын харилцаа маш төвөгтэй байсан төдийгүй Со Е Жи үргэлж найз залуугаа дарамталж, харилцаагаа удирддаг байсан аж. Ким Жун Хёний тухайд найз бүсгүйдээ толгойгоо мэдүүлж, хэлсэн бүхнийг нь үг дуугүй хийж гүйцэтгэх хэмжээнд дурласан байжээ.

Тиймдээ ч тэрээр 2018 онд “Time” кинонд анхны гол дүрээ бүтээж байхдаа гол дүрийн эмэгтэй жүжигчинтэйгээ харилцаа үүсгэхгүй, зураг авалтын талбай дээр нүүр рүү ч эгцэлж харахгүй, үргэлж бүдүүлэг харьцаж, хамтран ажиллахад төвөгтэй байдал үүсгэсэн байна. Мөн цаг ямагт киноны хэсгүүдийг өөрчлөхийг шаардаж, эмэгтэй жүжигчинд хүрэхгүй, үнсэлцэх хэсэг байхгүй байхыг хүссэн төдийгүй киноны хэвлэлийн бага хурлын үеэр жүжигчин бүсгүйн дэргэд таагүй төрх гаргаж, гарнаас нь барих гэхэд татгалзаж, эвгүй байдалд оруулжээ.

Энэ мэтчилэн тэрээр кинонд хамтран ажиллаж байсан хүмүүс, жүжигчид, найруулагч, арын албаныхан гээд л бүх хүмүүсийг хүнд байдалд оруулж, зөвхөн найз бүсгүйнхээ шаардлагаар бүхнийг бусниулж байсан аж. Энэ бүхэн нь 2018 онд бичсэн хосуудын харилцан мессежээс ил болсон билээ.

Солонгосчууд тэдний увиагүй үйлдэл, хосын харилцаанаас болж бусад хүмүүсийг таагүй байдалд ажиллуулж, гомдоосон, ажил хүндрүүлсэн зэргийг маш ихээр шүүмжилж, жүжигчин Со Е Жигийн бүх өнгөрсөн дэх хэргийг ухаж, асуудлыг улам бүр хүндрүүлсэн байна.

Со Е Жиг Испанид урлагийн сургууль төгссөн гэж худал хэлсэн, болзсон залуу бүрээ удирдаж, хүслээрээ байлгаж, сэтгэл зүйн дарамтанд оруулдаг байсан, сургуульд байхдаа хүүхдүүдийг дээрэлхэж мөнгө авдаг байсан, арын ажилчидтай муухай харьцдаг, өөрийгөө хатан мэт үздэг гэхчлэн асуудлуудыг сөхөж гаргаж ирсэн. Мөн өмнө нь оролцсон нэвтрүүлэгтээ “Orphan” киног 28 удаа үзсэн, охины галзуурч байгаа хэсэг нь хамгийн их таалагддаг гэж ярьсанг онцолж, жүжигчин бүсгүйг сэтгэцийн өвчтэй хэмээн ярилцах болжээ. Тэрээр сүүлд “It is okay, not to be okay” кинонд тоглосон бөгөөд яг л тухайн кинонд бүтээсэн дүртэйгээ ижил нэгэн гэж шурч байна.

Үүнээс болоод тэрээр инстаграм хаягийнхаа бүх зургийг устгаж, гол дүрд нь тоглохоор батлагдаад байсан киноноосоо хүртэл татгалзаж, хэсэгтээ олны өмнө гарахгүй байхаар шийдсэн байна. Яг одоогоор Солонгосчууд түүнийг урлагийн салбараас гар хэмээн шаардаад байгаа юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!