Өглөө бүр бүлээн усанд үүнийг найруулж уух ёстой шалтгаанууд

Бид өдөр тутамдаа маш хялбар аргаар эрүүл мэндээ аварч хамгаалж чадна. Гагцхүү таниас багахан хичээл зүтгэл шаардагдах юм. Өнөөдөр та бүхэндээ өглөө бүр өлөн дээрээ зөгийн бал, алимны цуутай ус ууж хэвших, энэ нь биед ямар өөрчлөлт гаргах, ямар ач тустай гэх зэрэг мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Түүхий зөгийн бал, органик алимны цууны цуу нь таныг төрөл бүрийн эрүүл мэндийн асуудлаас аварч хамгаалж чадна.

  • Энэ нь үе мөчний өвдөлтийг эмчлэх, урьдчилан сэргийлэхэд тусалдаг тул үе мөчний өвчтэй хүмүүст зөвлөж байна.
  • Өвдөлт намдаах үйлчилгээтэй.
  • Цээж хорсох зэргийг болиулна.
  • Хоол боловсруулах чадварыг сайжруулж, эрүүл гэдэсний хөдөлгөөнийг дэмжиж, өтгөн хаталттай тэмцэнэ.
  • Цусны даралт ихсэхээс сэргийлж холестерины түвшинг хянахад тусалдаг.
  • Жин хасахад тусална.
  • Хоолой өвдөх, амьсгалын замын өвчнийг арилгах хамгийн сайн эмчилгээний нэг.
  • Нэмэлт энерги өгдөг.
  • Чөлөөт радикалуудтай тэмцэх чадвараараа арьсны эрүүл мэндийг сайжруулдаг.
  • Амнаас гарах эвгүй үнэрийг арилгана.
  • Үрэвслийг багасгахад тусалдаг.

Бэлтгэх жор:

  • Цэвэр зөгийн бал – 1 халбага
  • Алимны цуу – 1 халбага
  • Бүлээн ус – 1 стакан

Бүлээн усандаа зөгийн бал болон алимны цуугаа хийж хутгана. Үүнийгээ өглөө өлөн дээрээ уух бөгөөд ууснаас 20 минутын дараа өглөөний цайгаа ууж болох юм. Мөн хэмжээ тунг нь хэтрүүлж болохгүй. Өдөрт нэг стаканаас хэтрүүлж болохгүйг санаарай. Мөн алимны цуунаас үүдэлтэй сөрөг шинж тэмдэг илэрч байвал тэр дороо уухаа зогсоохыг зөвлөж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!