Та биеийнхээ аль хэсэгт мэнгэтэй вэ?: Мэнгээр шинжихүй

Хүн бүрийн биеийн аль нэг хэсэгт мэнгэ байдаг. Харин тус мэнгэ хаана байрлаж байгаагаас хамаарч таны хувь төөрөг, зан байдал, дотоод ертөнцийн талаар олон зүйлийг хэлж болдог аж. Хамтдаа мэнгэний тайлалтай танилцацгаая.

Духан дээрх мэнгэ

Духан дээрх мэнгийг ерөнхийдөө цэцэглэн хөгжихийн бэлэг тэмдэг гэж үздэг.

  • Духны зүүн хэсэг дэх мэнгэ нь бага зэрэг азгүйтлийг дагуулдаг. Сайхан амьдрахын тулд илүү их хичээх хэрэгтэй болно.
  • Духны голд байрлах мэнгэний тухайд мэргэн ухаан, аз жаргалтай гэрлэлтийн шинж тэмдэг болдог байна.
  • Духны баруун талд байрлах мэнгэ нь таныг ямар ч тохиолдолд сайн хамтрагч болж чадахыг илэрхийлнэ. Бизнесийн хувьд ч, гэрлэлтийн хувьд ч адил.

Хацар дээрх мэнгэ

Хэрэв та хацар дээрээ мэнгэтэй бол шударга, мэдрэмж өндөртэй, зарим тохиолдолд бага зэрэг ичимхий болчихдог зан төлөвтэй. Гэхдээ аль талын хацар дээр байгаагаас хамаарч илүү олон зүйлсийг хэлж болно.

  • Зүүн талын хацар дээрээ мэнгэтэй бол та мэдрэмжээ ил гаргах дургүй. Дотогшоо зан чанартай бөгөөд үүнээсээ болж бусдад буруу сэтгэгдэл төрүүлэх нь бий.
  • Баруун талын хацар дээрх мэнгэ нь таныг гэрсэг хүн болохыг илэрхийлнэ. Өөрөөсөө илүүтэй гэр бүлдээ анхаарч, тэдний төлөө өөрийгөө зориулдаг.

Уруултай ойр байрлах мэнгэ

Энэ өвөрмөц мэнгэ нь сэтгэл татам байдлын шинж тэмдэг юм. Уруулын баруун эсвэл зүүн дээд буланд байгаа эсэхээс үл хамааран та амьдралаа бүрэн дүүрэн байлгахыг эрмэлздэг. Найзуудтайгаа цагийг өнгөрөөх, аялах нь таны хобби. Өөрийнхөөрөө аз жаргалтай байх л таны эрхэм зорилго.

Хамар дээрх мэнгэ

Хамрын мэнгэ нь та өөрийгөө хүндэлдэг бөгөөд маш их хичээж амьдардаг болохыг баталж чадна.

  • Хамрын үзүүр дэх мэнгэ: Та түргэн ааштай. Заримдаа бодож амжихаасаа өмнө хамаагүй үгс хэлж үүндээ харамсах нь бий. Гэхдээ буцаад хэвийн байдалдаа орох нь хурдан.
  • Хамрын баруун талд байрлах мэнгэ: Маш их хүсэл тэмүүлэлтэй, эрч хүчээр дүүрэн. Хүмүүстэй холбогдох, ойр байх дуртай.
  • Хамрын зүүн талд байрлах мэнгэ: Та өнөөг хүртэл тэмцэж амьдарч ирсэн. Бууж өгөх гэхийг мэдэхгүй, хамаг хүчээ дайчлан зүтгэсээр яваа билээ.

Мөрөн дээрх мэнгэ

Мөрөн дээрээ мэнгэтэй хүмүүс бол төрөлхийн чадварлаг асуудал шийдэгч. Тэдний сийрэг толгой, хурдтай гүйлгээ ухаан нь ямар ч асуудлыг хялбархан шийдэх чадварыг бий болгодог. Эргэн тойрны хүмүүстээ ч туслах дуртай бөгөөд өөрийгөө хүмүүст хэрэгтэйгээр мэдрэх нь тэдэнд аз жаргалыг бэлэглэдэг.

Эрүүн дээрх мэнгэ

Эрүүн дээрээ мэнгэтэй хүмүүсийг тууштай, халамжтай, шударга басхүү зөрүүд гэж дүгнэж болно.

  • Баруун талын эрүүн дээрх мэнгэ: Бодит байдлыг харж дүн шинжилгээ хийдэг. Хий хоосон төсөөлөлд найддаггүй.
  • Зүүн талын эрүүн дээрх мэнгэ: Шударга, бодсон санасан бүхнээ хэнээс ч эмээлгүй ил гаргаж чаддаг зоригтой.
Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!