Гүнж нараас илүү эрхэлж амьдардаг Дэвид Бекхамын ганц охин Харпер

Алдарт хөлбөмбөгийн тамирчин Дэвид Бекхам болон загвар зохион бүтээгч, бизнес хатагтай Виктория Бекхам нар нь 3 хүү, 1 охинтой. Тэдний гэр бүл Англи улс гэлтгүй дэлхий нийтээр тун ч алдартай билээ. Тэр дундаа тус гэр бүлийн бяцхан гишүүн болох охин Харпер нь алхаж сураагүй нялх байхаасаа л аавынхаа ганц амь гэдгийг олон нийт хэдийн мэдсэн. Охиныхоо төлөө гэвэл бүхнийг хийж өгөхийг хүсдэг Дэвид Бекхам өдгөө 9 настай Харперийг одоо ч мөрөн дээрээ суулгаж, өргөж авч явдаг гэнэ. Өнөөдөр та бүхэндээ гэр бүлийнхээ нандин эрдэнэ, ах нарынхаа аз жаргал, аав ээжийнхээ амь амьдрал болсон Харперийн талаар танилцуулж байна.

Алдартнуудын гэр бүл ам бүл 6. Тэдний гэр бүл том хүү Брүүклин, дунд хүү Ромео, бага хүү Круз, бага охин Харпер нараас бүрдэнэ. Том хүү Брүүклин нь хэдийн найз бүсгүйтэйгээ сүй тавьсан бөгөөд өдгөө 22 настай. Мэргэжлийн гэрэл зурагчин, загвар өмсөгч гэх тодотголтой ба багагүй дуулиан шуугианд холбогддог. Дунд хүү Ромео нь өдгөө 18 настай, сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг ихээхэн татах болсон. Тэрээр өвөрмөц төрх, загварын өндөр мэдрэмжээрээ гайхагддаг төдийгүй мөн л загвар өмсөж, хөлбөмбөг тоглож, олон охидын зүрхийг догдлуулдаг билээ. Бага хүү Крузийн тухайд одоо 16 настай юм.

Дэвид Бекхам охиноо бүхнээс илүүд үздэг. Ажил ихтэй байсан ч, бяцхан охиндоо заавал цаг гаргаж, хамтдаа хөгжилтэй зүйлс хийдэг бөгөөд түүний инстаграм хуудас, стори нь охиноор нь дүүрэн. Охин нь том болох тусам ээжтэйгээ адилхан болж байгааг, охин нь хэчнээн зөөлөн ухаалаг болохыг, яагаад харах бүрт л хайр нь урсаад байгааг гайхах Дэвид.

Охинтойгоо аялалд явах дуртай, хамтдаа өглөөний цай бэлтгэх хоббитой, охиноо өдрийн болсон явдлаа хуваалцаж ярихыг сонсох хамгийн сайхан болохыг алдарт хөлбөмбөгчин ярилцлагууд дээр дурддаг. Тэрээр охиныхоо тухай ярих төдийд нүд нь гялалзаж, нүүрэнд нь инээмсэглэл тодордог болохыг хүн бүр мэднэ. Мэдээж тэр охиноо ямар ч эрхэм дээд гүнжээс илүү амьдруулж, өндөр боловсрол олгож, хамгийн үнэтэй тансаг гэснийг хэрэглүүлж, ухаалаг эрхэмсэг нэгэн болгохыг хичээж яваа билээ.

Викториягийн тухайд охинтойгоо ярилцах, багаас нь хүний эрхийг хүндлэх, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй болгохыг зорьж буйгаа илэрхийлсэн. Эмэгтэйчүүдийн эрх, тэгш бус байдал зэргийг одооноос ойлгуулж, түүний мэдэхгүй ертөнцөд юу болж байгааг ч нуулгүй харуулдаг аж. Тэрээр охиныгоо зүгээр нэг баян айлын эрх охин бус, мэдлэг чадвартай, хүмүүсийн төлөө дуугарч чаддаг, хүчирхэг, нөлөөлөгч байгаасай гэж хүсдэг байна.

Зөвхөн аав ээж нь гэлтгүй ах нар нь түүнийг ихээр хайрлаж, ямагт хамгаалсаар ирсэн. Мэдээж алдартай хүмүүсийн хүүхдүүд болсон хойно байнга папараци дагана, бяцхан Харперийг айлгана. Энэ бүхнээс ах нар нь түүнийг хамгаалж, хайрласаар өдрийг хүрчээ.

Тэдний том хүү Брүүклиний сүйт бүсгүй Никола Пелц ч мөн Харперийг хайрлаж, дүү гэхээс илүү найз шиг байдаг гэнэ. Эгчгүй өссөн Харпер ахынхаа найз бүсгүйтэй гадуур зугаалж, цагийг хамт их өнгөрүүлдэг гэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!