Хар тамхи болон хүчингийн хэрэгт нэр холбогдсон Анархүү эхнэр хүүхдийнхээ талаар ингэж хэлжээ

Төрөл бүрийн салбарт өөрийгөө сорин хүч үзэж чамгүй яваа залуу бол Г.Анархүү. Хамгийн сүүлд хар тамхи болон хүчингийн хэрэгт нэр холбогдож багагүй сандаргаад байсан тэрээр өөрийгөө гэм буруугүй гэдгийг олон ч удаа илэрхийлсэн.

Үүнээс хойш олны анхааралд илүүтэй өртөх болсон тэрээр өмнө нь амьдрал зохиож байсан нэгэн. “UB Comedy” клубыг үүсгэн байгуулагч Батбилэгийн дүү Тэмүүлэнтэй дэр нэгтгэж байсан тэрээр энэхүү амьдралдаа цэг тавьсан хэдий ч өнөөг хүртэл экс эхнэртэйгээ тун ч сайн харилцаатай байдаг аж.

Охинтойгоо байнга уулзалдаж цагийг өнгөрөөдөг тэрээр “Би охиныхоо ээжид хайртай. Миний хувьд миний охины ээж, эмэгтэй хүнийг харах өнцөг тэр хүн дээр шал өөр байдаг. Одоогийн байдлаар бид хоёрын хайр дурлал гээд байх юм байхгүй, бие биенийгээ хүндэлдэг. Яг гэр бүлийн хүнээ хайрлаж байгаа юм шиг л хайрладаг. Бид хоёр хамт байлгүй дөрвөн жил болж байна. Би үргэлж хамгийн сайн сайхныг л хүснэ. Хайртай хүнээ олоод үнэхээр хаппи байвал би баярлана. Эсрэгээрээ байвал асуудал өөр…” хэмээсэн байна.

Нэг хэсэг загвар өмсөгч Балжидмаатай нэр холбогдоод байсан тэрээр үүнийг үгүйсгэсэн бөгөөд одоог хүртэл ганц бие хэвээр байгаа гэнэ лээ.

Эх сурвалж: FactNews.mn

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!