Жүжигчин Баярмагнай: Эгч минь яг хэвээрээ. Би жаахан л турчихаж. Гэхдээ л би хөөрхөн

Монгол улсын гавьяат жүжигчин, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн нэрт жүжигчин М.Баярмагнайг танихгүй хүн гэж үгүй. Тэрээр сүүлийн үед Карентина14 нэвтрүүлгийн 3-р Баг буюу “Гарын 5 Хуруу” багийн гишүүн болоод байгаа билээ. Түүний оролцож байгаа нэвтрүүлгийг шүүмжлэх хүмүүс олон байгаа бөгөөд тэрээр хариуд нь:

“Бүгдийг өнгө мөнгөөр хардаг нэг, хоёр сэтгүүлчид байнаа. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлч хүнийхээ хувьд хэрэгжүүлж байгаа ажил юм шүү! Энэ хэцүү цаг үед гэртээ байгаа ард иргэдээ стрессгүй байлгаж дархлааг нь инээд, эерэг энергээр дэмжих нь бидний хийж чадах ганц зүйл юм даа.Тэгээд ч надад наад Засгийн газар чинь хамаагүй.” гэжээ.

Мөн тэрээр: “8 жилийн дараа Одгэрэл эгч бид хоёр батериа дахин татуулав. Эгч минь яг хэвээрээ. Би жаахан л турчихаж. Гэхдээ л би хөөрхөн” гэсэн тайлбартайгаар дараах зургийг өөрийн цахим хуудсандаа оруулжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!