Хүмүүсийг удаан хугацаанд нэг түвшиндээ гацахад хүргэдэг санхүүгийн хоцрогдсон 5 зуршил

Хүн бүр мөнгөний төлөө амьдардаггүй ч гэлээ, яах аргагүй л амьдрал нь мөнгөтэй холбогдож, үүний араас хөөцөлдөхөд хүргэдэг. Харин мөнгө олсон ч үүнийгээ зөв зарцуулж чаддаггүй, эдийн засаг, санхүүгийн мэдлэггүй хүмүүс байх бол, олсон багахан мөнгөө ч өсгөж үржүүлж, зөв зохистой хэрэглэж чаддаг мэдлэгтэй, мэдрэмжтэй хүмүүс гэж бий. Өнөөдөр та бүхэндээ хүмүүсийн өнөөг хүртэл ашигласаар ирсэн мөнгөө буруу зарцуулах зуршлуудыг танилцуулж байна.

Өөрийн гэсэн хөрөнгөтэй болох гэж бүхий л амьдралаа зориулна

Өөрийн нэр дээрх ганц байртай болох гэж насаараа өртэй амьдардаг хүмүүс бий. Гэхдээ энэ нь таны амьдрал тэр чигээрээ явсаар дуусахын илрэл. Харин сүүлийн үед хүмүүс заавал байр, машин зэрэг зүйлсийг худалдаж авах гэхээс илүүтэй түрээслэж, ийш тийш нүүж сэлгэж, нэг газраа хүлэгдэхгүй амьдрахыг чухалчлах болсон. Нэг ёсондоо шинэ шинэ боломжуудыг эрэлхийлж, газар нутаг үзэж, сэлгэж, сонирхолтой амьдралын хэв маягаар амьдардаг хүмүүс баяжих магадлал өндөр. Мөн байр авах гэж хэдэн жил цуглуулсан мөнгөө байрны урьдчилгаанд өгөх биш, тэрний оронд үүнийгээ өсгөж бизнес хийж ашиг олох, харин энэ хоорондоо түрээсийн байранд амьдрах гэхчлэн залуус өөр амьдралыг хүсэх болжээ.

Хэмнэлт хийж амьдрахыг хичээдэг

Өөрөөсөө мөнгө харамлах хэрэггүй. Ялангуяа хэрэгтэй зүйлээсээ хэзээ ч бүү мөнгө харамла. Гоё даашинз аваад өмсчих. Сэтгэл тань сэргээд л, илүү эрч хүчтэй ажиллаж, амьдарч эхэлнэ. Амттай хоол идмээр байвал аваад л идчих. Хэтэрхий өөртөө хязгаарлалт хийх нь эргээд таныг стресст оруулж, ажил үйлс бүтэхгүй, амьдрал утга учиргүй санагдахад хүргэнэ. Эцсийн эцэст бид аз жаргалтай байх гэж л амьдарч байгаа биш гэж үү?

Аялалд зориулж мөнгө гаргадаггүй

Аялал таны амьдралыг, таны амьдралыг харах өнцгийг маш их өөрчилнө. Тиймээс хайртай дотны хүмүүстэйгээ жилдээ ганц удаа заавал аялалд явж байгаарай. Зун бүр шинэ газрууд үзэж, өөртөө амралт өгч, дурсамж бүтээ.

Илүү дээр ажил олох гэж оролддоггүй

Өмнө нь бол хүмүүс тогтвортой ажилтай байгаадаа талархаж амьдардаг байсан. Одоо бол үгүй. Хүмүүс хөгжиж дэвшиж, карьер нь дээшилж, илүү ихийг хүсч амьдардаг болсон. Тэр нь ч зөв. Дээшилж дэвшиж байж л амьдрал дагаад сайжирна.

Хуучинсаг үзэл бодолдоо үнэнч

Амьдрал нь бага багаар дээшилж, цаг минут бүхэн нь мөнгөөр үнэлэгдэж эхэлсэн байлаа ч, өнөөх л зангаараа хоолоо хийж, гэрээ цэвэрлэж, угаалга хийнэ. Харин тэр цагаа өөр зүйлд буюу мөнгө ургуулж, өсгөж болох зүйлд эсвэл өөртөө амрах, өөрийгөө хөгжүүлэхэд зориулах хэрэгтэй. Тэр гэрийн ажил бусад зүйлсийг багахан мөнгө төлөөд зохицуулж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!