Жил ирэх тусам улам бүр жавхаажин, өнгөжиж мөнгөжиж байгаа Кардашианы эгч дүүс

Кардашианы гэр бүлийн үзэсгэлэнт бүсгүйчүүд өдрөөс өдөрт амжилт өөд тэмүүлж, алдар нэр нь улам бүр түгэн дэлгэрсээр байна. Реалити шоугаа өндөрлүүлснээс хойш тэдний гэр бүлийнхэн өөр өөрсдийн бизнесээ эрхэлж, хөрөнгөө нэмэгдүүлж, өнөөдөр гэхэд 2 тэрбумтантай болоод байгаа. Ким Кардашиан болон Каяли Женнер нар self made буюу өөрийн босгосон хөрөнгөө тэрбум долларт хүргэж, дэлхийн баячуудын эгнээнд бичигдэх болсон билээ. Тэгвэл үзэсгэлэнт эгч дүүс одоо юу хийж явааг хамтдаа сонирхоцгооё.

Куртни Кардашиан

Кардашианы гэр бүлийн том эгч болох Куртни нь өдгөө 42 настай. 3 хүүхдийн ээж болсон бүсгүй нь нөхөр Скотт Дисикээс салж, ганц бие ээжийн амьдралыг сонгосон. Өдгөө хувцасны модель, сошиал инфлюнсер, бизнес хатагтай гэх зэрэг тодотголтойгоор тун ч завгүй амьдарч яваа. Хэдийн 40 гарсан ч түүний бие галбир, царай төрх 20-той дүү нараасаа ялгагдах зүйлгүй. 35 сая долларын хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн бүсгүй нь инстаграм хуудаснаа 116 сая дагагчтай.

Ким Кардашиан

Шинэхэн тэрбумтан Ким Кардашиан. Энэ жил 40 насны босгыг дагаж яваа бүсгүйн амьдрал амар тайван, нам жим байна гэж хэзээ ч үгүй. Саяхан 4 хүүхдийнх нь аав, 6 жил ханилсан нөхөр болох Канье Вестээс салах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь шуугиан тариад амжсан. Загвар өмсөгч, жүжигчин, продюсер, бизнес эрхлэгч гэх зэрэг олон цол түүнийг дагалдаж явдаг. Үргэлж л олны нүдэн дээр амьдарч, элдэв хараал муу муухай үгсээр булуулж, халдлагад өртөж, амь насаа алдах хүртэл шахаж явсан ч, энэ бүхнийг өөрт ашигтайгаар эргүүлж өнөөдөр өнгө мөнгөнд умбаж амьдарч байгаа билээ. Ким хатагтайн тухайд инстаграм хуудаснаа 215 сая дагагчтай.

Клое Кардашиан

Алдартай эгч дүүсийн дундаас өөртөө үнэнч байж, маш гайхалтай өөрчлөгдөж чадсан супер эмэгтэй бол Клое билээ. 36 настай бүсгүйн тухайд сагсан бөмбөгийн тамирчин Тристан Томпсонтой хамтран амьдарч, 1 охинтой болсон ч, нөхрийнхөө хууралтаас болж салахад хүрсэн. Ганц бие ээж болсны дараагаас тэрээр бие галбиртай анхаарч, ёстой л шинээр төрсөн мэтээр өнгөлөг дүр төрх, үзэсгэлэнтэй царай, гайхалтай биетэйгээр эргэж ирсэн билээ. Цөөнгүй хэдэн ном хүртэл бичиж, хүмүүст үлгэр дуурайлал болж явдаг Клоё төрөл бүрийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж, өөрийн нэрийн бүтээгдэхүүн ч гаргаад амжсан. Түүний нийт хөрөнгө 50 сая доллар хэмээн бүртгэгдсэн байдаг бөгөөд инстаграм хуудаснаа 138 сая дагагчтай.

Кендалл Женнер

Кардашиан болон Женнерийн гэр бүлийн ганц гоо үзэсгэлэн хэмээгддэг Кендалл. Өндөр зэрэглэлийн загвар өмсөгч бүсгүй нь олон алдартан залуустай нэр холбогдож, үргэлж л сошиалын бай болдог гэхэд хилсдэхгүй. Царайлаг төрх, өөгүй бие галбир зэргээ өөрийн нэрийн хуудас болгосон Кендалл одоогоор сагсанбөмбөгийн залуу тамирчин Дэвин Бүүкертэй болзож байгаа билээ. Түүний хувьд дэлхийн хамгийн алдартай, томоохон загварын агентлагуудтай хамтран ажиллаж, нүүр царайгаар нь сонгогддог төдийгүй өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ ч гаргадаг. 50 сая долларын хөрөнгөтэй түүний инстаграм дагагч 159 сая.

Каяли Женнер

Кардашиан, Женнерийн гэр бүлийн бага гишүүн Каяли. Тэрээр эгч нараасаа илүү алдартай басхүү илүү амжилттай яваа нэгэн. Ердөө 17 настай байхдаа л “Kylie Cosmetics”-оо нээж, өнөөг хүртэл тасралтгүй амжилттай ажилласаар байна. Мөн 21 насандаа self made тэрбумтан болж, ёстой л хүн бүрийн анхаарлыг татах болсон билээ. Сторми гэх бяцхан охинтой болсноор түүний амьдрал улам бүр гэрэл гэгээтэй, аз жаргалтай болж ирсэн. Гэсэн ч реппер Трэвис Скоттоос салж, охиноо ганцаараа өсгөхөөр болсон бөгөөд өөрийн өдөр тутмын амьдралаа блог болгож бичлэгээр сонирхуулдаг. Мөн охиныхоо нэрээр маш олон бүтээгдэхүүн гаргаж, төсөл хэрэгжүүлж, ёстой л завгүй амьдарч яваа нэгэн. Түүний хувьд инстаграм хуудаснаа 226 сая дагагчтай.

Кардашианы шоугаар гарч ирсэн эгч дүүс өнөө хэр нь бүгд амжилттай, алдартай, мөнгөтэй, нэр хүндтэй амьдарч байна. Тэд бүгд ганц бие ээжүүд бөгөөд нэг нэгнээ үргэлж түшиж, тэгж завгүй амьдардаг ч гэлээ эгч дүү нартаа цаг зав гаргахаа хэрхэвч мартдаггүй. Хэдийгээр тэдний шоу өндөрлөсөн боловч инстаграм хуудаснаас нь хэн нь яаж явааг төвөггүйхэн мэдэж авч болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!