Кейт Миддлетоны дээд зэрэглэлийн, эрхэмсэг харагдахад тусалдаг нууц зэвсгүүд

Эмэгтэй хүн бүрийн хүсэл, зорилго нь ихэмсэг, дэгжин харагдах, өөртөө итгэлтэй байх биш гэж үү? Харин үүний тод жишээ бол яахын аргагүй Английн гүнгийн авхай Кейт Миддлетон билээ. Тэрээр цаг ямагт дээд зэрэглэлийн харагдаж чаддаг. Тэгвэл түүний энэ гайхалтай дүр төрхийн нууцыг олж мэдэцгээе.

Гутлан дотор хөл гулгахгүй байхад туслах тусгай трико

Өндөр өсгийт өмссөн үед гутал томдох, хөл дотор нь гулгах гэх мэт асуудал гарч ирдэг. Харин энэ асуудлаас сэргийлэхийн тулд гүнгийн авхай тусгай трико өмсдөг байна. Энэ төрлийн гулгахаас сэргийлж, уландаа тогтоогчтой тусгай триконууд зарагддаг тул та ч бас нэгийг сонгоод аваарай.

Үсний тор

Үс ямагт төгс харагдах нь чухал. Ялангуяа үсээ цэвэрхэн боох хэрэгтэй болоход зайлшгүй үсний торыг ашигладаг байна. Манай бүсгүйчүүд ч бас үсний торыг үсээ боохдоо ашиглаж байгаарай. Үнэхээр хэрэгтэй зүйлсийн нэг шүү.

Биеийн өнгөтэй өндөр өсгийт

Биеийн өнгөтэй өсгийтэй гутал нь таны хөлийг урт цэвэрхэн харагдуулах маш том давуу талтай. Үүнээс гадна албаны, эрхэмсэг дүр төрхийг бүтээхэд тусална.

Хүзүүтэй цамц

Гүнгийн авхайн тухайд хүзүүтэй цамцыг өнгө өнгөөр нь өмсдөг. Мэдээж хар, бараан эсвэл завсрын өнгийн цамц өмсдөг бөгөөд гадуур нь тохирох өнгийн хүрмийг өмссөнөөр маш цэвэрхэн дүр төрх бүрддэг билээ. Та ч бас туршиж үзээрэй. Ингэж хувцасласан эмэгтэй онцгүй харагдах учиргүй.

Хэвлий хэсгээ тодотгох

Бэлхүүсээ тодотгох нь түүний хувцаслалтын онцлох хэсэг билээ. Ингэснээр илүү дэгжин, эрхэмсэг харагдах төдийгүй бие галбирыг цэгцтэй, гоё харагдуулна.

Тод өнгө

Гүнгийн авхай тод өнгөнөөс айж эмээдэггүй. Тэрээр өөрийгөө илүү үзэсгэлэнтэй, гэрэлтсэн харагдуулж чаддаг. Тиймээс та тод өнгөнөөс эмээлгүйгээр туршиж үзээрэй.

Чамин гоёл чимэглэл

Кейтийн хувьд гоёл чимэглэлийг маш мэдрэмжтэй тохируулж зүүдэг. Хэтэрхий сүр бараа ихтэй үнэт эдлэлээс илүүтэй жижиг хэмжээтэй ч чамин харагдах гоёл чимэглэлийг сонгодог байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!