Эмээгийн хайртай кастрюля саванд тогтсон толбо, яагаад ч бүдгэрдэггүй өнгөрийг арилгах арга

Хаяад шинийг худалдан авч болох ч, удаан хэрэглэсэн, олон дурсамж хадгалсан, аав ээжийн авч өгсөн гээд л тогоо савыг бид өнөө хэр нь хэрэглэсээр байдаг шүү. Эдэлгээний явцад дотор хэсэгт нь арилахгүй толбо, өнгөр тогтож, яаж ч угаагаад өнгө орохгүй.

Тэгвэл энэ төрлийн савыг хэрхэн шинэ мэт болгож, гялалзсан өнгө оруулах аргыг та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгэлээ.

Танд цайруулагч болон хүнсний сода л хэрэг болно. Савандаа 2 литр ус хийж, дээр нь нэг халбага хүнсний сода, нэг халбага цайруулагч хийж орхиорой.

Ингээд 10 минут байлгах хэрэгтэй.

Ингээд усаа асгаад, цэвэр угаар зайлж, аяга таваг угаагч хийж ахин нэг удаа угаана. Ингэх төдийд л өнөөх хэдэн жил болоод байгаа өнгөр, толбо нь агшин зуурт алга болох юм. Цайруулагч бодис ашигласан учир саваа ахин дахин сайтар усаар зайлж цэвэрлэх ёстойг санаарай.

Хэрэв танд цайруулагч бодис ашиглах аюултай санагдаж байвал, үүнийг цагаан цуу буюу уксусаар орлуулж болох юм. Ижил боловч арай зөөлөн үйлчилгээ үзүүлнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!