Үр хүүхдийнхээ төлөө явсаар нүүрээ будаж, үсээ янзлахаа ч мартсан ээжүүдэд гайхалтай өөрчлөлт хийж өгчээ

Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй. Гэсэн ч амьдрал, үр хүүхдийнхээ төлөө өдөр бүр хичээж ажиллаж, бүхнийг амжуулсаар өөрийн үзэсгэлэн гоогоо умартаж, хэчнээн сэтгэл татам гэдгээ ч мартана. Харин нэгэн make up артист бүсгүй, үсчин найзтайгаа хамтарч, өөрийгөө бүхэлдээ гэр бүлдээ зориулж, нүүрээ будахаа больж, сүүлд хэзээ үсчин орсноо ч мартсан бүсгүйчүүдийг цуглуулж, тэдэнд гайхалтай өөрчлөлт хийж өгчээ. Үүний ачаар тэдгээр бүсгүйчүүд ахин нэг удаа амь орж, өөртөө дурлах болсон байна.

Алина

Алина өөрийгөө анхаарахаа болиод удаж буй нэгэн. Нүүрээ будах, үсээ засах гээчийг огтхон ч сонирхохгүй зөвхөн ажил хийх, мөнгө олох, хүүхдүүдээ өсгөх зэрэгт л анхаарч амьдарч. Тиймээс түүнд эрч хүч, гэрэл гэгээг буцааж олгох өнгөлөг, цоглох дүр төрхийг бүтээж өгөв. Тэр одооноос өөртөө итгэлтэй байж, өөрийгөө хайрлаж амьдарна гэдэгт итгэлтэй байна.

Ольга

Ольга бол 2 хүүтэй завгүй ээж. Гэрийн ажил, хүүхдүүд, нөхөр гээд л өөртөө анхаарах ч цаг зав гардаггүй. Харин түүнд энэ өөрчлөлтийг хийж өгснөөс хойш тэр өөртөө заавал цаг гаргаж, өөрийгөө тордож амьдарна гэдгээ нүүр бардам хэлсэн.

Лола

Түүнд залуу насыг, гоо үзэсгэлэнг, баяр хөөрийг эргүүлж өгсөн гайхалтай өөрчлөлт.

Галина

Галина эмийн санчийн ажил эрхэлдэг тул зөөлөн, цэвэрхэн дүр төрхийг хүсэмжилдэг. Тийм ч учраас түүнд хөнгөн боловч гэрэлтсэн өнгө төрх бэлэглэх будалтыг, үс засалтын хамтаар хийж өгсөн.

Ольга

Ольга бидэн дээр ирээд шууд л хүссэн бүхнээ хий гэсэн. Үүнээс нь тэр өөрчлөлтийг ямар ихээр хүсч байсан нь тодорхойлогдсон.

Татьянна

Түүний төрсөн өдөр тохиож байсан. Тиймээс багш мэргэжилтэй энэ бүсгүйг хамгийн гэрэлтсэн, аз жаргалаар бялхсан, сэтгэл татам нэгэн болгож өгсөн.

Элена

Түүний амьдралд маш их өөрчлөлт хэрэгтэй байгааг бүсгүй дурдсан. Үүний эхлэл нь үс засалт болон нүүр будалт байлаа.

Сонья

Түүнийг хараач тэр дороо л хэдэн насаар залуужиж, гэрэлтээд ирж байгаа биз.

Людмила

Бид түүнд залуу насыг, эрч хүчийн хамтаар бэлэглэж чадсан.

Лада

Лада хэзээ ч үсээ богино болгож үзээгүй гэсэн. Харин одоо л үүнийг туршиж үзэхгүй бол хэзээ үзнэ гэж?

Элена

Түүний үс маш шингэн. Үүнээсээ болж өөрийгөө муухай харагддаг гэж боддог түүний бодлыг ингэж өөрчилсөн.

Жианна

Тэр хэдхэн минутын дотор ингэж өөрчлөгдсөн. Нүдэнд нь хүртэл аз жаргал, эрч хүч гялалзаж байна.

Марина

Хүүхэд гаргаад гэртээ суух болсон бүсгүй өөрчлөлтийг, өөртөө итгэх итгэлийг хүсч бидэн дээр ирсэн. Бид түүнд хүссэн зүйлийг нь өгч чадсан гэж найдаж байна.

Гюзел

Тэр биднийг маш холоос зорьж ирсэн. Хэдэн цаг вагоноор явж, ахин хэдэн цаг онгоцоор нисч, эцэст нь ирж чадсан. Ийм хүндтэй зочиндоо гайхалтай өөрчлөлт хийж өгсөн.

Елина

Түүнд хийсэн өөрчлөлт таалагдаж байна уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!