Дэлхийг тойрон аялсан бүсгүй ямар 10 улс хамгийн их таалагдсан болохоо хуваалцжээ

Кеси Де Пекола гэх бүсгүй дэлхийг бүрэн тойрсон анхны эмэгтэй болсон байна. Тэрээр дэлхийн 196 улсад зочилж, аялаад ирсэн бөгөөд ердөө 10 сарын хугацааг зарцуулжээ. Түүнээс хамгийн ихээр сэтгэлд үлдсэн, таалагдсан 10 улсыг нэрлээч гэхэд доорх улсуудыг дурдсан байна. Ингээд хамтдаа түүний нэрлэсэн 10 улстай танилцъя.

10. Америк

Надад Америкийн намрын улирал хамгийн ихээр таалагдсан. Хүн бүр заавал нэг удаа очиж үзэх хэрэгтэй гэж бодогдсон.

9. Коста Рика

Сармагчин, шинэ жимс, гайхалтай хөгжим, галт уул … Тус улс надад шинэхэн мэдрэмжийг төрүүлсэн.

8. Перу

Амазоны ширэнгэн ой, Агуас Калиентес хот, эртний Инка хотын Мачу Пикчу хотын туурь Перу улсыг дэлхийн хамгийн дуртай газруудын нэг болгож байна.

7. Тунис

Маш гайхалтай эртний архитектурын дурсгалт газрууд тус улсад байдаг. Мөн унисын нийслэлээс 20 км зайд орших Сиди Бу Саид хот хамгийн үзэсгэлэнтэй нь.

6. Оман

Амьдралын хэв маяг нь бидний амьдралын хэв маягаас огт өөр байгаа нь илүүтэй таалагдсан. Шинэ ертөнц, шинэ соёлтой танилцаж, гайхалтай дурсамж бүтээсэн.

5. Пакистан

Пакистан бол ёстой л соёл уламжлалын өлгий нутаг мэт санагдсан. Мөн хоол нь үнэхээр амттай. Тус улсад өнгөрүүлсэн хэд хоног хэзээ ч мартагдахгүй.

4. Вануату

Тус улсад очвол дэлхийн хамгийн найрсаг хүмүүстэй тааралдана. Үзэсгэлэнтэй байвал, дулаахан энергитэй хүмүүс гээд л тус улсын надад өгсөн мэдрэмжүүд гайхалтай.

3. Мальдив

Хамгийн цэнгэг далай, хамгийн цагаан элс, хамгийн үзэсгэлэнтэй эрэг энд л байдаг.

2. Бутан

Бутан улс хэчнээн үзэсгэлэнтэй гээч. Тэндээс би цоо шинэ мэдрэмжийг авч чадсан. Үзэсгэлэнт ногоон байгаль, гайхалтай соёл гээд л үзэх харах зүйлс дуусахгүй олон.

  1. Монгол

Онгон дагшин байгаль гэхээр одоо миний санаанд хамгийн түрүүнд Монгол улс буух болно. Тайван амгалан байдал, үзэсгэлэнт байгаль, намайг эмчлэх шиг л болсон. Энэ урт хугацааны аяллын дараа надад хамгийн их таалагдсан улс бол Монгол.

Түүний инстаграм хаяг: https://www.instagram.com/cassiedepecol/

Түүний инстаграмдаа оруулсан пост болон зураг

“Сүүлийн үед хийж байсан аялалуудаа их бодох боллоо. 4 жилийн өмнө би 27 насны төрсөн өдрөө Монголд очиж өнгөрүүлэхээр шийдсэн юм. Сошиал медиагаас холдож, хүмүүстэй ч харилцахгүй, ганцаараа зөвхөн өөртэйгээ байхыг хүссэн. Би Монголд очоод гэр кемпэд ганцаараа байрласан. Тэнд адуучин залуу, бас надад хоол ус зэргийг бэлтгэж өгч байсан ажилчид л байсан. Би тэнд очоод хэзээ сүүлд тийм их тайвшралыг мэдэрснээ санахгүй байсан. 7 хоногийг жижигхэн нохойтой л хамт хөгжилдөж өнгөрүүлсэн. Үнэхээр ид шидийн гэлтэй, аз жаргал дүүрэн байсан. Морь унаж, айлын үнээ сааж, сарлаг унаад гол дагаж яваад л. Жинхэнэ диваажин. Танд ч бас Монгол явах боломж олдвол заавал яваарай гэж зөвлөе.”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!