Залуу хүүхдүүдийн хамгийн нийтлэг гаргадаг мөнгө санхүүгийн алдаанууд

Судалгаанаас үзэхэд залуусын гуравны нэг нь санхүүгийн мэдлэг, мөнгөний менежмент8 орлогын тогтвортой байдал зэргийн мэдлэг дутагдалтай байдаг. Бага залуугаасаа мөнгөтэй хэрхэн зөв харьцах, хэрхэн санхүүгээ зохицуулах зэргийг сурч авах нь чухал. Эс бөгөөс нас ахиад харамсах нь гарцаагүй. Иймд та бүхэндээ залуусын мөнгөтэй харьцахдаа гаргадаг алдаануудыг танилцуулж байна.

Баян хүмүүсийг үргэлж дагаж, хөлд нь чирэгдэж явах

Өөрийнхөө зиндаа таарахгүй хүмүүстэй нөхөрлөх гэж хичээх нь санхүүгийн томоохон алдагдалд оруулахад нөлөөлдөг. Тэдэнтэй адил хувцаслаж, байнга тансаг ресторан орж, өдөр бүхэн кофе авч ууж, аялалд зугаалгад хүртэл дагаж явна. Харин та тийм ч хангалуун, тэдэнтэй ижил зиндаа биш л бол, бүгдийг нь дагаж дуурайж хийх хэрэггүй. Хүүхэд залуус маань найзуудаасаа дутахгүй гэсэндээ энд тэндгүй өр зээл тавьж, олсон хэдэн төгрөгөө хий дэмий үрж, эцэстээ харамсаж хоцорно.

Үргэлж гадуур хооллож, эсвэл хоол захиалж иддэг

Хамаг мөнгөө гадуур хооллохдоо үрж болохгүй. Мэдээж ядарсан, эрч хүчгүй болсон эсвэл завгүй үедээ хоол захиалж идэж болох ч, тогтмол гадуур хооллохоос, захиалгын хоол идэхээс татгалзаарай. Гэртээ бэлтгэж идсэн хоол илүү амттай, шим тэжээлтэй төдийгүй мөнгөнд ч хэмнэлттэй.

Зээлийн картыг хэтэрхий эрт хэрэглэж эхлэх

Зээлийн карт нь нэг бодлын хэрэгцээтэй зүйл боловч, чухал шаардлагатай бус хүндээ бол нэрмээс болно. Хэрэгцээгүй зүйлс ихээр худалдаж аваад, их хэмжээний өрөнд ч орох аюултай.

Ирээдүйдээ зориулж өнөөдөр алхам хийдэггүй

Залуу хүүхдүүд тогтвортой ажилд орчихвол л болно, өнөө маргааш асуудалгүй байхад л жаргалтай байж чадна гэж боддог нь маш том алдаа. Харин ч ирээдүйгээ харж, илүү их хөгжиж дэвших ажлыг хайж, багаас ч хамаагүй эхэлж, маш олон зүйлс сурч авах хэрэгтэй. Бага багаар ахиж, дэвшиж эцсийн бүлэгт хаана хүрч болохоо төлөвлөөрэй.

Хэтэрхий эрт тэжээвэр амьтантай болдог

Амьдрал нь тогтож амжаагүй, өөрөөсөө ч илүү гарах боломжгүй үедээ амьтан тэжээх талаар бодох хэрэггүй. Энэ нь танд илүү их дарамт авчрах төдийгүй өнөөх амьтнаа ч өлсгөж, эсвэл зовоож мэднэ.

Өөрийгөө жаргалтай болгохын тулд хэтэрхий их мөнгө үрдэг

Сэтгэл санаа тааруу, гунигтай үедээ мөнгөө үрж, дэлгүүр хэсч, амттан идэж стрессээ тайлдаг. Та ч бас ийм зургшилтай бол үүнийгээ өөрчлөөрэй. Олон ном уншиж, өөрийгөө өөрчил. Ертөнцийг харах өнцгөө өөрчилж, мөнгө, материаллаг зүйлсээс аз жаргалыг мэдрэхээ боль.

Хэтэрхий эрт ганцаараа амьдрахыг сонгодог

Их сургуулиа төгсөөд л ээж аавын гэрээс явах цаг боллоо, биеэ даана гэх хүүхдүүд олон болсон. Гэхдээ энэ нь бодлогогүй шийдвэр гэдгийг санаарай. Дөнгөж ажил дээр гараад шууд л хамаг мөнгөө байрны түрээсэнд өгөөд, бүх мөнгөө салхинд хийсгэх хэрэггүй. Хэсэгтээ аав ээж дээрээ байж, тэр хооронд мөнгөө хурааж өсгөөрэй.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!