Яаж ч гэрээ цэвэрлэсэн эргээд л замбараагүй болоход хүргэдэг буруу зуршлууд

Гэр эмх замбараагүй байх нь хүний сэтгэл санааг тавгүйтүүлэх стресст оруулах нэг нөхцөл болдог. Гэртээ амар тайван байхын тулд дор бүрнээ бохир зүйлсээ цэвэрлэж, цэгцэлж сурах хэрэгтэй юм. Өнөөдөр та бүхэндээ яаж ч гэрээ цэвэрлэсэн гэсэн эргээд л бохир заваан болоход хүргэдэг буруу зуршлуудыг танилцуулж байна. Танд ч бас ийм зуршлууд байгаа бол засч аваарай.

Хэрэгцээгүй зүйлсээр гэрээ дүүргэж, хог цуглуулах

Хэн ч хэрэглэдэггүй, хэзээ ч хэрэг болохгүй зүйлс гэрээр тань хөглөрсөөр л байдаг уу? Энэ нь гэрийг замбараагүй байлгах маш том хүчин зүйл юм. Тиймээс анхнаасаа л хэрэгцээгүй зүйлсийг бүү ав, бүү гэртээ авчир. Энэ тал дээр маш хатуу байр суурьтай байгаарай гэж зөвлөе.

Хэрэгтэй болон хэрэггүй зүйлсийг нэг дор хадгалдаг

Байнга хэрэглэдэг, өдөр тутамд хэрэг болдог зүйлсээ хэзээ хэрэглэх нь мэдэгдэхгүй зүйлстэй хамт хийж болохгүй. Харин ч хэрэглэдэг, хэрэглэдэггүй гэж ялгаад тусдаа хайрцаг хийж цэгцтэй болгох хэрэгтэй. Ингээд л сурчих юм бол таны ажлыг маш их хөнгөвчилж, гэр амархан замбараагүй болохоос сэргийлнэ.

Орондоо орохоос өмнө гэрээ цэвэрлэдэггүй

Орой бүр унтахаасаа өмнө гэрээ цэгцэлж сураарай. 10-15 минут л болно. Аяга тавгаа угааж, эд зүйлсээ байх ёстой байранд нь хийж, хувцсаа эвхээд, хогоо цэвэрлэчих. Ингээд бүхнийг цэвэрлэчихвэл шөнө хүртэл сайн нойр авч, өглөөг эрч хүчтэй угтана.

Хоол хийж байхдаа ч таваг саваа цэвэрлэдэггүй

Хоол хийх гэж гал тогоог дэлбэлж хаячихаад, хоолны дараа аяга тавгаа дээр нь нэмчихвэл ёстой л хэн ч ойртохыг хүсэмгүй бохир байдал тэнд үүснэ. Үүнээс сэргийлэхийн тулд хоол хийх явцдаа бохирдуулсан зүйлсээ цэвэрлэж сураарай. Ингэвэл хоолны дараа хэдхэн таваг угаахад л гал тогоо цэвэрхэн болчихно.

Ширээн дээр маш зүйл хөглөрүүлдэг

Ширээн дээр хамаагүй зүйлс тавихаас зайлсхий. Хоолны ширээ бол аяга таваг л тавь, ажлын ширээ бол ажлын зүйлсээ ч тавь. Бүхнийг хольж хөглөрүүлдэг зангаа засаарай.

Хувцсаа буруу эвхдэг

Хувцсаа эвхэж шургуулганд хийхдээ дээр дээр нь давхарлаж болохгүй. Эс бөгөөс дараа нь шургуулганаас хувцсаа гаргах гэж хичээж эвхсэн хувцаснуудаа муухай болгочихно. Тиймээс зурагт үзүүлсэнтэй ижил эвхэж байгаарай.

Хатаасан хувцсаа тэр дор нь хураадаггүй

Хүмүүс хувцсаа угааж хатаагчин дээр тавьчихаад хэд хоногоор орхичихдог. Өмсөхөөр бол аваад өмсчихнө яавал гэж гэх бодолтой явах нь бий. Гэхдээ ингэж олон хоног хувцсаа ил байлгаснаар хичээж угаасан хувцас дээр тань тоос тогтож эргээд бохирдоно гэдгийг сана. Тиймээс хувцас тань хатсан л бол тэр дор нь эвхэж далд хийх хэрэгтэй.

Угаалгын өрөөний ус, савангийн толбыг тэр дор нь арчиж цэвэрлэдэггүй

Дор дор нь цэвэрлэж байх нь дараа том асуудалтай тулгарахаас сэргийлнэ. Угаалтуураа ашигласны дараа тэр дор нь усаар зайлж байх, толин дээр толбо бий болгосон бол тэр үедээ арчих, суултуур муухай болгосон бол тэр үедээ угаах хэрэгтэй. Ингэж байж л та цэвэрхэн байхад сурна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!