Бүтэн аравныг хамтдаа өнгөрүүлээд буй алдартай хосууд: Хэл ам, цуурхал тэднийг тайван байлгадаггүй ч, хайр бүхнээс хүчтэйг тэд баталж байна

Алдартнуудын хайр дурлал, хамтын амьдрал удаан үргэлжилдэггүй. Завгүй цагийн хуваарь, хэтэрхий биеэ тоосон үзэл, хууралт, нэгнээ ойлгохгүй, хүндлэхгүй байх, таарч тохирохгүй байх гэхчлэн олон асуудлаас үүдэж нэгнээсээ хөндийрч салдаг. Харин хосууд оршин тогтноход хэцүү хэмээдэг Холливудад ч олон арван жил хамтдаа амьдарч, одоо ч аз жаргалтай байгаа хосуудыг танилцуулж байна.

Майкл Дуглас болон Кэтрин Зета-Жонс

Одууд гэрлээд 20 жил болж байна. Кетрин тэдний аз жаргалын нууц нь бие биенийхээ хувийн амьдрал, ажлыг хүндэтгэхэд оршдог хэмээсэн байдаг. Майкл эхнэрээсээ 25 насаар ах. Хүн бүр л тэдний гэрлэлтийг удаан үргэлжлэхгүй, мөнгө алдар нэрнээс болсон хэмээж байсан ч, хосууд тэр бүгдийг үгүйсгэж, өнөө хэр нь хамт амьдарсаар байгаа билээ. Майкл анх кинон дээрээс Кетринг харж, анхны харцаар дурласан гэдэг. Нэгэн үдэшлэг дээр тэдэнд танилцах боломж олдож, Майкл олон үггүйгээр шууд л жүжигчин бүсгүйг болзоонд урьж, хосуудын хайр дурлал эхэлсэн байдаг.

Мэттью Бродерик болон Сара Жессика Паркер

Жүжигчин хосуудын тухайд нэгнийгээ анх киноноос л харж байжээ. Хожим биечлэн уулзаж танилцаад, удалгүй болзох болсон байна. Тэдний болзоо уулзалт 1991 оноос эхлэлтэй. Тэд хамтдаа маш урт удаан хугацааг хамт өнгөрүүлсний эцэст хуримаа хийхээр шийдсэн. Одоо ч тэд нэгнээ хайрлаж, бие биенээсээ уйдалгүй улам бүр хайрлаж ойлгож амьдарсаар байгаа билээ.

Мерил Стрип болон Дон Гуммер

Оскарын гурван удаагийн шагналт бүсгүй 40 гаруй жилийн өмнө уран барималч Дон Гаммертай гэрлэж байжээ. Жүжигчин бүсгүй 29 настай байхдаа анх нөхөртэйгээ танилцсан байдаг. Тухайн үед Мерилийн найз залуу зуурдаар таалал төгсөж, бүсгүй ч түрээслэж байсан байрнаасаа хөөгдөж, ёстой л хүнд хэцүү цаг үетэй нүүр тулаад байсан. Ганцаардаж гунигласан, хүмүүсийн хүйтэн харцнаас зугтаж явсан Мэрилийн амьдралд Дон гарч ирснээр харанхуй бүрхэг амьдралд нь наран гийх шиг болжээ. Энэ явдлаас ердөө 6 сарын дараа хосууд сүй тавьсан байдаг.

Николь Кидман болон Кит Урбан

Хосууд анх 2005 онд танилцсан байдаг. Тэдний хайр дурлал, хамтын амьдрал үлгэр дээр гардаг шиг амар тайван, аз жаргалтай байгаагүй. Хосууд хуримын хийгээд ердөө сарын дараа гэхэд салахад хүрэв. Энэ нь муу зуршлаасаа салж чадахгүй байсан Кит Урбанаас болсон аж. Гэсэн ч гэр бүл, хайр дурлалынхаа төлөө муу муухай бүхнээс бүр мөсөн холдож чадсан Китэд жүжигчин бүсгүй ахин нэг боломж олгож, буцаад хамтдаа амьдарч эхэлсэн юм.

Жейсон Стэтхэм болон Рози Хантингтон-Уайтли

Жейсон, Рози нар 20 насны зөрүүтэй. Тэд анх 2010 онд кино зураг авалтын үеэр танилцаж, удалгүй болзож эхэлсэн байна. Тэдний харилцаа тун ч нууцлаг. 2017 онд хүүтэй болсон ч, хүүхдийнхээ зургийг сошиалд оруулдаггүй, аль болох нууцлахыг хичээдэг аж. Хосууд одоогоор сүй тавьсан байгаа ч, хуримаа хийсэн эсэхийг хэн ч мэдэхгүй.

Опра Уинфри болон Стедман Грэхэм

Опра нөхөртэйгээ 1986 онд танилцаж, амьдралынх нь хамгийн чухал нэгэн болж хувирчээ. Опрагийн алдар нэр тэнгэрт хүртэл өсч, түүний тухай төрөл бүрийн худал мэдээ, цуурхлууд сонин бүрт хэвлэгдэж, ёстой л шуугиан тарьж явсан ч, нөхөр нь энэ бүхий л цаг хугацаанд эхнэрийнхээ дэргэд байж, хамгаалсаар иржээ.

Кейт Миддлтон болон ханхүү Уильям

Тэд нэг их сургуульд сурч байсан. Тэдний хайр дурлал оюутан цагийн хөгжилтэй, хөгтэй цаг үеэс эхлэлтэй. Сахилгагүй охин өдгөө гүнгийн авхай болоод цөөнгүй жилийг өнгөрүүлж, хэдийн хоёр хүүхдийн ээж болжээ.

Сара Мишель Геллар болон Фредди Принзе ЖиАр

Хосууд анх  1997 онд “I Know What You Did Last Summer” киноны зураг авалтын үеэр танилцжээ. 3 жилийн турш найзууд байсан тэдний харилцаа нэг л өдөр өөрчлөгдсөн. Найзуудаараа хамт хоол идэхээр тохирсон байсан ч, тэр хоёроос өөр хүн ирээгүй байна. Тэр өдөр хамт хооллож, олон зүйлс ярилцаж, нэг нэгэндээ дурлачихсан аж.

Синди Кроуфорд болон Ранде Гербер

Тэдний хурим чимээгүйхэн болж өнгөрсөн. Синди стилистдээ хүртэл хар цагаан үдэшлэгт оролцох болохоор цагаан даашинз олж өгөөч хэмээжээ. Хэнд ч мэдэгдэлгүй хуримаа хийснээс хойш хэдийн 20 жил өнгөрчээ.

Марион Котиллард болон Гийом Канет

2007 оноос хойш өнөөг хүртэл хамт байгаа хосууд. Тэд албан ёсоор гэрлэлтээ батлуулалгүйгээр хамтран амьдардаг бөгөөд 2 хүүхдийн аав ээж болцгоожээ.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!