Духны гүн үрчлээг бүдгэрүүлж багасгах хялбар аргууд

Хөгшрөлт, генетик, нарны гэрлийн нөлөөлөл зэргээс үүдэж духанд үрчлээс үүсдэг. Үүнийг ор мөргүй алга болгох аргагүй ч гэлээ, байгалийн аргуудын тусламжтайгаар багасгаж, бүдгэрүүлж болно. Хамгийн гол нь арьсаа сайтар чийгшүүлж, уян хатан чанарыг хадгалах юм. Хамтдаа духны үрчлээсийг багасгах аргуудтай танилцъя.

Гадил

Гадил жимс нь арьс арчилгаанд маш чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь арьсыг эрүүл чийрэгжүүлэх амин дэм, байгалийн гаралтай тос агуулдаг. Гадил жимсийг авч хальслаад 1/4-ийг авч аяганд хийнэ. Үүнийгээ нухаж бэлтгээрэй. Бэлтгэсэн нухашаа духан дээрээ түрхэж, 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.

Цитрусын жимс

Цитрус жимс нь Е, С аминдэмээр баялаг тул таны арьсыг толигор болгож, арьсны ерөнхий эрүүл мэндийг сайжруулдаг. Та цитрус жимс (нимбэг, жүрж, бэрсүүт жүрж гэх мэт) -ийг духан дээрээ шууд түрхээд 10 минут байлгаад угааж арилгана.

Нэг аяганд 1/4 аяга жүржийн шинэхэн шүүс хийгээд гурил нэмээд өтгөн зуурмаг хийхэд л хангалттай. Духан дээрээ түрхээд 20 минут байлгаад бүлээн усаар зайлж угаана.

Байгалийн тос

Кокос, чидун жимсний тос хоёулаа арьсны чийгшлийг нэмэгдүүлэх замаар уян хатан чанарыг сайжруулдаг. Чидун эсвэл кокосын тосыг унтахаасаа өмнө нүүрээ угаасны дараа түрхээрэй. Дух хэсэгтээ тосноос хүртээл шингэтэл нь иллэг хийнэ. Ингээд л шууд орондоо ороод унтаарай.

Өндөгний цагаан

Өндөгний цагаан нь таны духан дээрх арьсны өнгийг сайжруулахад хувь нэмэр оруулна.  Өндөгний цагааныг зөгийн балтай хольж духан дээрээ түрхээд, духны үрчлээг багасгаж болох юм. Нэг аяганд 1 хоолны халбага зөгийн балыг 1 өндөгний цагаан хийгээд хольж хутгана. Үүнийгээ духан дээрээ түрхээд 15 минутын дараа угааж арилгаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!