Дуртай өнгөөр нь дамжуулан хүнийг дэлгэсэн ном шиг унших арга

Хүн бүрт дуртай өнгө гэж байдаг. Харин тэрхүү дуртай өнгөөр нь дамжуулан хүмүүсийг тодорхойлж, дотоод ертөнцөөр нь аялж болох аж. Таны тодорхойлолт таарч байгаа эсэхийг ч мөн шалгаж үзээрэй.

Улаан

Улаан өнгө бол мэдээж эрч хүч, өөртөө итгэлтэй байдлын илэрхийлэл болдог. Судлаачид улаан өнгийн хувцас өмссөн тамирчид тэмцээнд ялах магадлал 5% -иар илүү байгааг тогтоожээ. Энэ нь зүрхний цохилт, тестостероны өсөлтийг өдөөдөг бөгөөд ингэснээр гүйцэтгэлийг сайжруулж чаддаг.

Мөн өөр нэгэн судалгаагаар улаан өнгийн хувцас өмссөн зөөгч бүсгүй эрэгтэй үйлчлүүлэгч нараас илүү өндөр гарын мөнгө авдаг аж. Үүгээр улаан өнгө эрчүүдийг өөртөө татдаг болохыг баталж болох юм. Улаан өнгийг сонгож өмсдөг хүмүүсийн тухайд өөртөө итгэлтэй, урам зориг, эрч хүчээр дүүрэн. Ямар ч тулаанд өөрийгөө ялж чадна хэмээн бүрэн дүүрэн итгэдэг хүмүүс.

Нил ягаан

Нил ягаан өнгөнд дурлагч хүмүүс бүтээлч сэтгэлгээ өндөр, мэдрэмжтэй, дулаахан зан чанартай, амар тайванг илүүд үздэг. Тэд муу муухай бүхнээс хол байхыг хичээж, өдөр бүр өөртөө аз жаргалыг авчирч чадна. Хүмүүсийг өөртөө татах нэгэн төрлийн увидастай бөгөөд гэрэл цацарсан энергитэй.

Улбар шар

Сэтгэл хөөрөл, эрч хүчийн бэлэг тэмдэг болсон өнгө. Энэ өнгийг сонгож хувцасладаг, бүх эд зүйлс нь ийм өнгөтэй хүмүүс ч гэж байдаг. Тэдний тухайд маш гэгээлэг, маш эрч хүчтэй хүмүүс байдаг. Тэднийг уйтгартай, гунигтай байгааг харна гэдэг бараг л боломжгүй зүйл. Мөн сэтгэл сэргээгч өнгө хэмээгддэг тул сэтгэл зүйн эмчилгээнд тус өнгийг ашигладаг.

Цагаан

Цагаан өнгөнд дуртай хүмүүс ихэвчлэн дүрэм журмыг баримтлагч, ажлыг нягт нямбай гүйцэтгэгч, аливааг төгс төгөлдөр байлгахыг хүсэмжлэгч байдаг. Тэд замбараагүй эд зүйлс, дуусгаагүй ажил зэргийг тэвчиж чаддаггүй.

Хар

Хар өнгөнд дуртай хүмүүс өөрийнхөөрөө байх дуртай. Бусдын хараа хяналт дор амьдрахыг хүсдэггүй бөгөөд бүх шийдвэрийг өөрөө гаргаж, явах замаа өөрөө сонгоно. Тэдний өвөрмөц сонирхолтой байдал хүмүүсийн анхаарлыг ихээр татна.

Цэнхэр

Цэнхэр өнгөнд дуртай хүмүүс бүтээлч, найдвартай, биеэ даасан хандлагатай байдаг. Зан чанарын тухайд зөөлөн, төлөв даруу бөгөөд маш ухаалаг. Хүмүүстэй хэрхэн харилцахаа тун сайн мэднэ.

Шар

Шар өнгөт дурлагчид адал явдалд дуртай байдаг. Цагаан өнгө нь тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болдог бол шар өнгө нь эрх чөлөөний илэрхийлэл хэмээгддэг. Мөн шар өнгөнд дуртай хүмүүс өөдрөг үзэлтэй, хүсэл тэмүүлэл ихтэй.

Ногоон

Өсч хөгжих, дэвшиж дээшлэх хүсэлтэй хүмүүс ногоонд дуртай байдаг. Энэ өнгөөр дамжуулан өөрийгөө бусад зүйлсээс чөлөөлж, зөвхөн зорилгодоо төвлөрч чаддаг гэж ойлгож болно.

Ягаан

Ягаан өнгө нь хүнийг тайвшруулах увидастай. Тус өнгийн хувцас өмссөн хүний сэтгэл санаа хүртэл тайвширч, тайван дулаахан мэдрэмж авдаг байна. Ягаан өнгөтэй холбогддог зүйлс гэвэл хайр сэтгэл, өгөөмөр сэтгэл, дулаахан энерги юм.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!