Гавьяат жүжигчин Н.Ариунболдын эхнэртээ өгсөн ээлжит үнэтэй бэлэг

Хошин урлагийг шимтэн үздэг үзэгчиддээ байнга шинэ уран бүтээлээр бэлэг барьж, үргэлж инээд баясал бэлэглэж байдаг хамтлаг бол “Шинэ үе продакшн” гэдэгтэй маргах хүн ховор.

“Шинэ Үе” продакшны захирал Бооёо буюу МУГЖ Н.Ариунболдыг өөрийн авьяас чадвар, хүч хөдөлмөрөөрөө хошин урлагийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм гэдгийг хүн бүр мэднэ.

Тэгвэл гавьяат жүжигчин маань өөрийн эхнэр дөрвөн охины хамт өнөр өтгөн, сайхан амьдарч байна. Түүний эхнэр алдарт эхийн 2-р одон авч байсан цаг саяхан.

Хэдийгээр 4 охин төрүүлсэн ч биеэ маш сайхан авч явдаг, үлгэр жишээ гэдгээр нь охид бүсгүйчүүдийн дунд нилээдгүй алдартай болоод буй.

Жүжигчин Н.Ариунболдын хувьд продакшны захирал, маш завгүй байдаг ч гэсэн охидууд болон ханьдаа үргэлж цаг цав гаргадаг нэгэн бөгөөд түүний хамгийн сүүлд эхнэртээ барьсан бэлгийг түүний эхнэр цахим хуудсандаа оруулжээ.

Тэрээр эхнэрийнхээ төрсөн өдрөөр нилээдгүй тансаг, үнэтэйд тооцогддог Jimmy Choo брэндийн алтан шаргал өнгөтэй гутал бэлэглэжээ.

Jimmy Choo брэнд нь харьцангуй залуу талдаа боловч бүх насны хүрээлэлд алдартай, хүмүүс маш сайн мэддэг болсон дэлхийн брэнд аж. Жүжигчин Бооёогийн эхнэртээ бэлэглэсэн алтан шаргал өнгийн гутал нь 1295 евро буюу монгол төгрөгөөр 4 орчим сая төгрөгийн үнэтэй гэнэ.

“Жаргалд оодорч зангаа хувиргахгүй. Зовлонд бүдрээд хүнээ алдчихгүй явахсан. Туулах ёстойгоо туулж ,үүрэх ёстойгоо үүрэх хорвоод сэтгэл зөв явахад зам мөрөө өөрөө засаж байна гэдэгт итгэдэг. Хажууд байгаа нэгнээ зүгээр л хайраар дүүргэ”

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!