Дуучин О.Гансувдын эрс өөрчлөлт

Дуучин Э.Төрмандахын эхнэр дуучин О.Гансувдыг анх нүцгэлсэн клипээр нь олон нийт таньдаг болсон гэхэд хилсдэхгүй. Хэл ам дагуулсан клипээсээ хойш нам гүмхэн суусан дууч бүсгүй нөхөртэйгээ хослон дуулж олонд нэр хүндтэй болсон юм.

Э.Төрмандах удам дамжсан дуучин. Түүний эхнэр ч мөн адил удам дагасан урлагийн хүн аж. О.Гансувд Увс аймгийн Тэс сумынх.

Ардын дууч Д.Бурмаа түүний авга эгч гэнэ. Гансувдын аав Олзод Увс аймгийн сайн дуучдын нэг. Гурван ч удаа аймгийн аварга дуучин болж байжээ.

Дуучин болох гараагаа эхлэх анхны уран бүтээлээ л буруу клипжүүлсэн болохоос дуучин удамтай О.Гансувд сүүлийн үед соло уран бүтээлээ хийхээр зэхэж эхэлжээ.

Үүний хажуугаараа өөрийн гooлиг бие, сайхан царайг ч тодотгосон xaлyyxaн зургаа олонд сонирхуулаад амжив.

Хосууд их СУИС-иас хайрын романсаа эхлүүлж байв. Э.Төрмандах хайрынхаа тухай, СУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа Дэлгэрхангай сумандаа тоглолт хийхээр дуулаачийн ангийн оюутнууд дагуулж явахаар болж.

Ийн оюутнууд цуглуулж байхдаа Төрмандах СУИС-ийн хоёрдугаар давхрын шатан дээр дээд ангийн оюутантай таарч, Дэлгэрхангай сум руу явах уу гэж асуусан нь О.Гансувд аж. Тэд Э.Төрмандахын сум руу тоглолтоор явахдаа танилцаж дотноссон хэмээн хуучилжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!