Жастин Биберийг хамгийн сайн нөхөр болгосон үзэсгэлэнт гэргий Хейли

Алдарт дуучин Жастин Биберийн үзэсгэлэнт гэргийн талаар, тэдний хайр дурлалын талаар та бүхэндээ товчхон мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Түүний гэргийг Хейли Болдуин гэдэг. 1996 онд төрсөн. Багаасаа балетаар хичээллэж байсан ч бэртлийн улмаас больсон. Үүнээс хойш загварын салбарт орохоор хүч үзэж, өнөөдөр алдартай брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж байгаа билээ.

Хосуудын тухайд эртнээс нэгнээ мэднэ. Хейли Жастины фен байсан бөгөөд аав нь телевизийн салбарт ажилладаг тул ааваасаа гуйж, анх Жастин Бибертэй тайзны ард уулзаж танилцаж байжээ. Тэр цагаас хойш тэд найзууд гэх нэрийн дор олон жил ойр дотно явсан. Мэдээж тухайн цаг үед Жастин Селенатай хамт байсан бол, Хейли дуучин Шон Мендестэй болздог байв.

Жастин Селена хоёрын ээлжит салалтын дараа сэтгэл гутралд орж, яахаа мэдэхээ больсон Жастинд Хейли хань болж байв. Хүнд хэцүү цаг үед нь хажууд нь байж, дэмжиж, хамтдаа цагийг өнгөрүүлэх Хейлид эрхгүй сэтгэл алдарсан тухайгаа Жастин дурьдсан байдаг. Тухайн үед Хейли ч найз залуугаасаа салчихсан, ганц бие байсан тул тэднийг хосууд болоход саад болох зүйл байсангүй. Тэд хэсэгтээ чимээгүйхэн нууцаар үерхэж явсан ч, папарацийн дурангаас зугтаж чадаагүй. Хосуудын харилцаа ил болоход хүн бүр л тэднийг хэсэг зугаацаж байгаад сална хэмээцгээж байсан.

Гэтэл хачирхалтай зүйл болж, Жастин Бибер өөрийн инстаграм хуудсаар дамжуулан Хейлитэй сүй тавьж байгаагаа зарласан билээ. Хамгийн нандин үгс, сэтгэлээс урссан хайрын өгүүлэмж, хайртай бүсгүйнх нь зургийн хамтаар инстаграм дээр нийтлэгдэв. Өөрийгөө ч олохоо больчихоод, хаачихаа ч мэдэхгүй төөрч явахад нь түүнд ахин амьдрах итгэл, хүсэл, гэрэл гэгээг бэлэглэсэн нэгэн нь Хейли. Амьдралд нь тохиосон ид шид хэмээн Хейлиг тодотгосон байв.

Хосууд удалгүй хуримаа хийж, ёстой л хүн бүрийн гайхшруулж орхисон. Төгс төгөлдөр харагдах Жастин, дэндүү үзэсгэлэнтэй Хейли. Өдгөө тэд албан ёсоор эхнэр нөхөр гэгдээд хэдийн 3 жил болжээ.

Жастины инстаграм руу зочилбол Хейлигийн зургууд дүүрэн. Үзэсгэлэнтэй, ухаалаг, яг л надад тохирох нэгэн гэхчлэн хамаг л сайхан үгсийг зөвхөн түүнд зориулан бичих аж. Хаа ч явсан зургийг нь утсан дээрээ авчихаад, харж суух шиг жаргал байхгүй гэнэ. Халуун хайрандаа умбаж яваа хосууддаа аз жаргал хүсэе.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!