Хөмсөг, сормуусаа нэг долоо хоногийн дотор ургуулах хялбар аргууд

Бүсгүй хүнийг чимэх, үзэсгэлэнтэй сайхан харагдуулдаг зүйлсийн нэг бол яалтчгүй сайхан хөмсөг, сормуус билээ. Гэвч бид түүндээ төдийлөн сэтгэл хангалуун байдаггүй. Тиймээс ч бид та бүхэндээ бусдын харц унаж, атаархам урт өтгөн сормуус, хөмсөгтэй болгох нууц жорыг хүргэж байна.

Хөмсөг ургуулах шидэт 5 жор

  • Сүү

Сүүнд агуулагдах кальци, эрдэс бодис нь үсний ургалтанд сайнаар нөлөөлдөг. Жижиг аяганд багахан сүү хийж, түүнийгээ хөвөнд шингээгээд, ойрхон ойрхон арчиж өгөх хэрэгтэй. Зөвхөн хөмсөг гэлтгүй, нүүрээ ч гэсэн арчвал, арьсыг цайруулж, өнгөлөг болгодог.

  • Лимон

Лимон нь С болон В витаминаар баялаг. Тиймээс хөмсөгний ургалтад хэрэгтэй бүхий л амин дэмийг өөртөө шингээсэн байна. Лимоны шүүсийг хөмсгөндөө түрхэж, 15-20 минут болгосны дараа бүлээн усаар зайлах хэрэгтэй. Мөн 1 зүсэм лимоны шүүсэнд ¼ халбага кокосны тос нэмээд, үдэш унтахынхаа өмнө хөвөнд шингээгээд арчиж байвал үр дүнгээ түргэн өгдөг байна. Бэлдсэн уусмалаа харанхуй, сэрүүн газар тавих хэрэгтэй.

  • Оливийн тос

Оливийн тос нь хөмсгийг ургуулах маш өндөр үр дүнтэй байдаг. Учир нь Е витаминаар баялаг тул, эрүүл бас гүн гялалзсан өнгөлөг болгодог юм. Үүний тулд хурууны өндгөндөө 1 дусал оливийн тосыг дусааж, хөмсгөндөө сайтар шингээн, иллэг хийх хэрэгтэй. Ингээд шөнийн турш байлгана. Харин маргааш өглөө нүүрээ бүлээн усаар угаагаарай. 7 хоногийн дараагаас үр дүнгээ өгч, 1-2 сарын дараа мэдэгдэхүйц өтгөрсөн байх болно.

  • Сонгинын шүүс

Сонгино нь мөн л хөмсгийг ургуулах, өтгөн болгоход тустай. 1 ширхэг жижиг сонгиныг шахагчид хийж, шүүсийг нь хөмсгөндөө түрхээд 5 минут байлгаарай. Дараа нь хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй. 7 хоногт 1-2 удаа хэрэгжүүлж болох юм. 7 хоногийн дараагаас үр дүнгээ өгч, 2-3 сарын дараа мэдэгдэхүйц өтгөрдөг байна.

  • Зуун настын шүүс

Зуун настын шүүс нь хөмсөг, арьсанд гүн чийгшил өгч, ургалтыг түргэсгэдэг. Мөн хөмсгийг маш зөөлөн, торгомсог болгоно. Цэвэр зуун настын шүүсийг хөмсгөндөө түрхээд 30 минут байлгаад бүлээн усаар угаах хэрэгтэй. Мөн зуун настын шүүсэнд ½ халбага зөгийн бал, эсвэл кокосны тос нэмж, хөмсгөндөө түрхээд 30 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар угаах хэрэгтэй.

Сормуус ургуулах шидэт 5 жор

  • Сормуусаа самнах

Витамин Е болон багахан оливийн тосыг шингээн, сормуусаа зориулалтын сойзон багсаар самнаж байх нь чухал. Мөн дууссан сормуусны будагны саванд Е витамин, вазелин, оливийн тосны аль нэгээс хийж, өдөр тутамдаа түрхэж, сайтар самнаж байгаарай.

  • Лимоны хальс

Лимоны хальс нь С болон В витаминаар баялаг байдаг. Тиймээс сормуусны ургалтад сайнаар нөлөөлдөг тул бүсгүй та лимоны шүүс, эсвэл хальсаар нь сормуусаа ургуулж болох юм. Лимоны шүүс эсвэл хатаасан хальсыг тагтай саванд хийж, дээр нь бага зэрэг оливийн тосыг хийгээд 2 долоо хоног байлгах хэрэгтэй. Бэлдсэн уусмалаасаа сормуусны багсандаа багыг авч, үдэш унтахдаа болон, өглөө нүүрээ будахдаа түрхэж өгөөрэй.

  • Өндөг

Өндөг нь В витаминаар баялаг тул үсний ургалтад онцгой үйлчилгээг үзүүлдэг. 1 ширхэг өндгөн дээр 1 амны халбага глицерин хийгээд хутгах хэрэгтэй. Ингээд бэлдсэн зуурмагаа сормуусны багсанд наалдуулан, сормуусандаа жигд түрхэж өгнө. 15 минут болсны дараа хүйтэн усаар зайлж угаагаарай. 7 хоногт 3 удаагийн давтамжтай түрхэх боломжтой.

  • Ногоон цай

Ногоон цай нь сормуусыг өтгөн, урт ургуулахад тустай байдаг. Тиймээс хөвөнд багаханыг шингээж, сормуусаа арчих хэрэгтэй. 15 минут байлгасны дараа хүйтэн усаар угаагаарай. 7 хоногт 3-4 удаа хийх боломжтой.

  • Кокосны сүү

Кокосны сүү нь мөн л үсийг урт, өтгөн ургуулдаг тул хөмсөг, сормуусаа арчвал үнэхээр үр дүнтэй. Ойролцоогоор 10 минут байлгасны дараа хүйтэн бүлээн усаар зайлах хэрэгтэй. 2-3 сарын дараа мэдэгдэхүйц үр дүнг өгдөг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!