Ханхүү Чарльз, гүнж Диана нарын хамт авахуулсан зураг бүрд нэг нууц байжээ. Тэр нь юу болохыг сэтгүүлчид сүүлд олж мэджээ

Ханхүү Чарльз, гүнж Диана нарын хамтын амьдрал олны нүдний өмнө ил байсан. Тэдний хувийн амьдрал, харилцааны талаар маш олон баримтат кино, зураг, кино, мэдээ мэдээллүүд байдаг. Тиймдээ ч бид тэдний талаар бараг л бүх зүйлсийг мэднэ хэмээн андуурч явжээ. Хосуудын нууцлахыг хичээдэг ч нүдний өмнө ил байдаг нэгэн нууцыг хүмүүс анзааралгүй өнөөг хүрсэн байна.

Эрэгтэй нь эмэгтэйгээсээ өндөр байх нь гэр бүлийг эв найртай, зөв зүйтэй харагдуулдаг гэх үзэл баримтлал хатан хааны гэр бүлд бий. Тиймдээ ч ханхүү Чарльз албаны бүхий л зурган дээр гүнж Дианагаас өндөр харагддаг. Энэ нь ханхүү бол өрхийн тэргүүн, гэрийн эзэн, хамгийн хүндлэл хүлээх нэгэн болохыг илэрхийлж буй нэгээхэн хэлбэр гэдгийг түүний хувийн гэрэл зурагчин онцолж байжээ.

Тэгвэл үнэн хэрэгтээ хосуудын өндөр адилхан. Ханхүү Чарльз гүнжээс өндөр байгаагүй бөгөөд зураг авахуулах болон олон нийтийн үйл ажиллагаанд зориулж зураг авахуулахдаа гүнж үргэлж доош зогсож, аль болох намхан харагдахын тулд хичээдэг байжээ. Мөн гүнжийг 2 см-ээс өндөр өсгийтэй гутал өмсөж, ханхүүтэй хамт явахыг хориглодог байсан байна. Үүнээс гадна тэд хамтдаа зураг авахуулахад гүнж өвдгөө нугалж зогсох тохиолдлууд ч гардаг байсан аж.

Энэхүү үнэнийг сэтгүүлчид саяхан л олж мэдсэн бөгөөд хосуудын зургуудыг харьцуулж, олон бичлэг үзэж эцэст нь баталж чадсан байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!