Хүүхэлдэйн кино бүтээгчид жижиг зүйлсээр маш том утга илэрхийлж, хүмүүсийг гайхшруулж орхисон тохиолдлууд

Бидний шимтэн үздэг хүүхэлдэйн кино, анимейшн бүтээгчид жижиг зүйлс, утга зангилаа, дүрийн хөгжүүлэлт зэрэг дээр онцгой анхаарч бүтээлээ туурвидаг. Харин тэдний маш жижиг зүйлээр илэрхийлэхийг хичээсэн утгыг бид анзаараагүй байх нь элбэг тохиолдоно. Тиймээс та бүхэндээ хүүхэлдэйн кинон дээр гардаг ч хүмүүсийн анхааралгүй орхисон сонирхолтой зүйлсийг хүргэж байна.

“Soul” хүүхэлдэйн киноны метро доторх хэсэг дээр “Brang” гэсэн бичээсийг харж болно. Энэ нь “Inside Out” киноны Райлигийн аавын ажилладаг компани аж

Кораляны ээж аалз болж хувирах хүртлээ юу ч идэхгүй байгааг та анзаарч байсан уу? Харин аалз болж хувирсны дараа цох идэж эхэлдэг

“Raya and the Last Dragon” дээр гардаг сувенир Моана дээр ч хэдэн хором үзэгдээд өнгөрдөг

“Toy Story 3” дээр 237 гэсэн тоо гурван удаа гарч ирдэг. Энэ нь алдарт “Shining” киноноос авсан санаа бөгөөд найруулагч Ли Анкрич бол Стивен Кингийн шүтэн бишрэгч билээ.

Симба өт идэхдээ идэхээр ам руугаа ойртуулахдаа чигчий хуруугаа өргөж байгааг анзаарч байсан уу? Энэ нь түүнийг язгууртан гаралтайг илтгэж буй хэлбэр юм.

Немогийн эрэлд кинон дээрээс Супер гэр бүлийнхний тухай мэдээллийг олж харж болох нь ээ

Frozen-ий Ханс 13 ахтай, айлын хамгийн бага байсан. Харин сонирхолтой нь алдарт Жером Бонапарт мөн 12 ах эгчтэй байсан бөгөөд үүгээр зогсохгүй тэдний хувцаслалт ч тун адилхан байсан билээ. Энэ нь Хансийг Бонапартаас санаа аван бүтээсэн байх гэх таамгийг гаргаж ирэхэд хүргэсэн.

Элса “Let it go” дуугаа дуулах үед 3 зүйлийг хийсгэж, өөрөөсөө явуулдаг. Бээлий – хориг, хязгаарын бэлэгдэл, Нөмөрг – нууцлалын бэлэгдэл, Титэм – хариуцлагын бэлэгдэл. Ингэснээр тэрээр бүхнээс өөрийгөө чөлөөлж буйг илэрхийлжээ.

Рапунзел цамхагт ганцаараа амьдардаг байсан тул өөр хүний тусламжгүйгээр өөрөө хувцсаа өмсөх хэрэгтэй. Тиймээс урдаа уяатай хувцас өмсдөг байсан бол, хостой болоод ардаа уяатай корсет өмсөх болжээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!