Загвар өмсөгч бүсгүйчүүдийн зовхины үрчлээс болон уутанцраас салдаг аргууд

Нүд, зовхи маш эмзэг. Тийм учраас зовхи амархан унжиж үрчлээс суух төдийгүй уутанцар үүсч, хөхөрч хавдана. Харин алдартай загвар өмсөгч бүсгүйчүүд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг бол? Хамтдаа тэдний аргаас суралцъя.

Хаш өнхрүүш

Олон загвар өмсөгч, мисс бүсгүйчүүдийн санал болгодог зүйл бол хаш өнхрүүш юм. Жүжигчин Лиа Мишеле өдөр бүр нүд зовхи орчмоор гуаша хийж, зовхины үрчлээс болон уутанцраас сэргийлдэг байна. Загвар өмсөгч Жозефина Скрайвер өглөөний арьс арчилгаандаа заавал гуаша хийж, арьсаа сэргээдэг тухайгаа дурдсан аж.

Хүйтэн төмс

Нүдний хаванг буулгаж, нүдийг сэргэг харагдуулах нэгээхэн арга бол хөлдүү төмс юм. Мөн энэ нь уутанцрыг багасгаж, арилгана. Хөргөгчнөөс төмс авч хальслаад, хоёр зүсмийг хэрчиж бэлтгэнэ. Үүнийгээ хүйтэн усанд дүрж хэсэг байлгаад нүдэн дээрээ тавиарай. 15 минутын дараа авахад болно.

Хүйтэн халбага

Виктория Секретийн сахиусан тэнгэрүүд үргэлж төгс харагдах ёстой гэх дүрэмтэй байсан. Тэдний харин сайхан нүдний нууц нь хүйтэн халбага аж. Сахиусан тэнгэрүүд нүд болон зовхио үрчлээс, уутанцраас сэргийлж, хүйтэн халбага ашигладаг байна. Хоёр ширхэг халбагыг хөлдөөгчинд хийж байлгаад, гаргаж нүдэн дээрээ тавьна. Үүнээс өмнө арьсаа чийгшүүлсэн байх ёстой юм. Ингээд хэдэн минут байлгаад авахад хангалттай.

Ногоон жин

Миранда Керрийн тухайд нас ахих тусам зовхи нь суларч ирнэ. Харин үүнээс сэргийлэхийн тулд тэрээр өргөст хэмт болон бууцайг ашигладаг байна. Эдгээр ногоон ургамлыг нүдэн дээрээ тавьж, нүдээ амраадаг аж.

Зовхины маск болон нүдний шил

Зовхийг маш сайн чийгшүүлж, үрчлээс болон уутанцраас сэргийлж чадах зүйл бол зовхины маск юм. Мөн нарны шил нь зовхи нүдийг маш хамгаалах хүчин зүйл болдог учир загвар өмсөгч бүсгүйчүүд өдөр тутамдаа шилнээс салдаггүй аж.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!