Хятадад суралцахаар очсон Орос оюутныг хамгийн ихээр гайхшруулсан зүйлс

Хятад улс маш өвөрмөц соёлтой, зөвхөн өөрсдийн гэх дүрэм журамтай улс. Тиймдээ ч өнөөдөр дэлхийн олон зуун улсаас ялгараад тэргүүлээд явж байгаа болов уу. Өнөөдөр та бүхэндээ тус улсад сурч амьдарч, олон зүйлсийг анзаарч мэдэж, гайхаж орхисон Орос оюутан охины влогийг орчуулан хүргэж байна.

Хятадад жирэмсэн эмэгтэйчүүдийн хувцас нь хүртэл өхөөрдөм, дэгжин. Бас тэд жирэмсэн гэдэг нь бараг мэддэггүй.

Хүн бүр онлайнаар дэлгүүр хэсдэг. Байрны гадна хүмүүсийн барааг ялгаад зогсож буй хүмүүсийг хараад гайхах хэрэггүй

Сонин содон хувцас олон. Энэ улсаас хамгийн өвөрмөц, хачирхалтай загвар бүхий хувцаснуудыг олж болно

Энгийн нэг номын дэлгүүр гэхэд л ийм. Номонд дурлагсад хэдэн цагаар ухаангүй сууж ном уншдаг

Анх энэ мод хэлбэртэй барилгыг хараад үнэхээр бишэрч, сүрдсэн

Метро нь хүртэл эгэл жирийн, энгийн байдаггүй. Таазыг нь хүртэл тэнгэр болгочихоор эрхгүй энийг л харж сэтгэл сэргэдэг

Шанхай хотын нэг ресторанд ийм хөөрхөн зураг харсан. Тэд үнэхээр л пандаг маш ихээр нандигнадаг

Хятадын дэвшилтэт технологи гайхалтай шүү

Өөрөө өөртөө үйлчлэх дэлгүүрүүд олон байдаг. Тэнд худалдагч ч байдаггүй. Хүмүүс юмаа аваад, төлбөрөө төлөөд гарна

Хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар бол кароаке. Томоохон дэлгүүр, гудамж гээд л хаа сайгүй жижиг бүхээг бүхий кароаке байдаг.

Хүмүүс нь маш ёс журамтай. Хүн бүр дүрмээ дагадаг. Үүнийг нь тэдний хийж буй үйлдэл бүрээс нь харж болно.

Хоолны газруудад аяга тавгийг нь ариутгаж, гадуур нь уутаар ороосон байх нь бий. Энэ нь цэвэр цэмцгэр байдлыг хангаж буй нэгээхэн хэлбэр.

Хятадын зарим мужуудад хүүхдийн тэрэг нь ийм байдаг. Анх хараад үнэхээр гайхаж байсан шүү

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!