Нэгэн иргэн хүмүүсийн муулаад байгаа Хятад вакцины 1,2-р тунг хийлгэсний дараа эмнэлэг дээр эсрэг биетээ тоолуулжээ. Гэтэл…

Нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа: “Та нарын муулаад байгаа Хятад вакцины 1,2-р тунгаа хийлгэсний дараа ЭСРЭГ БИЕТЭЭ тоолууллаа. Үндсэндээ дархлаа маш сайн буюу 90% тогтоожээ. Нэмэлт мэдээлэл: Вакцин хийлгээд 20 хоногийн дараа Сонгдо эмнэлэгт шинжилгээ өгсөн болно.” гэжээ.

УИХ-ын гишүүн асан М.Зоригт өөрийн цахим хуудсандаа “Энэ их сайхан мэдээ байна” хэмээн оруулсан байна.

Мөн Сонгдо эмнэлэгийн захирал, эмч Б.Болдсайхан Мэдээллийг урсгал нэвтрүүлэгт оролцох үеэрээ:

“Эмчийн туршлагаар онолын бөгөөд практик туршлагаас харахад явж явж хамгийн хүндрэл багатай, реакц багатай, дархлаа сайн тогтоож байгаа.

Жишээ нь: Сонгдо эмнэлэг дээр Xятад вакцин, Астразенeка хийлгэсэн хүмүүст бид нар хоёр гурван төрлийн эсрэг биеийн сорил хийсэн. Гэтэл чанарын бөгөөд яг тоон үзүүлэлтээр Хятад вакцин үр дүн хамгийн өндөр гарч байгаа юм. Хамгийн сайн эсрэг биет тогтож байна.

Хоёр тунгаа хийлгэсэн хүмүүсийнх их сайн гарч байгаа. Гуравдугаарт өвдсөн хүмүүс их сайн гарч байгаа. Ер нь Веросeл гэдэг хятад вакцин бол олон зуун сая хүн дээр хийсэн, хамгийн удаан хийгдсэн, хамгийн хүндрэл багатай, хамгийн сайн дархлаа тогтоодог гэдэг нь тодорхой болсон.Мөн сахартай, бүдүүн, диабеттэй, харшилтай, суурь өBчтэй гэсэн хүмүүст эсрэг заалт хамгийн гайгүй нь байгаа гэв.

Манай улс шиг 4-5 төрлийн вакцин оруулж ирчихээд баян айлын тэнэr хүүхэд шиг голж шилээд, хийлгэхгүй миний дур гэж байгаа улс хаана ч байхгүй. Өнөөдөр Фpанц, Геpман, Өмнөд Сoлонгос вaкцин байхгүй хайж байна, эмчилгээ хийж байгаа эмнэлгийн ажилтнуудаа ч вакцинжуулж чадахгүй байна… Xятад вакцин хамгийн өндөр дархлааг тогтоож байна. Хэвийн ажил амьдралдаа хурдан ормоор байвал бүгд вaкцин тариулах ёстой” гэв.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!